Facebook Twitter youtube
СУИС ТӨГСӨХӨӨР МУСТА, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР АЛТАН ГАДАС ОДОН ӨГДӨГ ҮҮ?
2014-12-25 өдөр 05:16

Odont ByambatsogtOdont NomtoibayarOdont SodbilegOdont SumiyabazarОдон медаль тараахгүй, овоо тахихгүй гэж мань хэдийгээ “хошгируулсаар” ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болсноосоо хойш эсрэгээрээ өөрчлөгдөж, овооны наадам хэсч, одон медалийг ёстой л шуудай шуудайгаар нь тарааж байгаа.  Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор нэг дор 1200 Алтан гадас одон “юмны эзэн сумны занги” шиг тарааж, Баянхонгор аймгийн сумд, Баян-Өлгий аймгийн сумд хоорондоо холилдож, аймгуудын дарга нар аймаг сумаа олж, хүнээ зөв олж тараах гэж тамаа цайж байв.  Экс ССАЖЯ-ны сайд нь жүжигчин Б.Нармандах, дуурийн хоорт насаараа дуулсан найрал дуучин бүсгүй Нармандах хоёрын медалийг андуурч, цагаан сарын өмнө нь нэгийг нь гомдоон, нөгөөг нь баярлуулж, хэн хэнийг нь эвгүй байдалд оруулж байв. Саяхан хотын баатар мээр Э.Бат-Үүл нэг дор 147 Алтан гадас одон гардуулж рекорд тогтоолоо. Тэдэн дунд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Сумъяабазар гээд МАН-ын залуу “аваргууд” ташраараа явж байна. СУИС төгсөхөөр дипломтой нь цуг МУСТА цол тэмдэг өгдөг болсон гэсэн яриа бий. Одоо УИХ-ын гишүүн болонгуут Алтан гадас одонгоо бөөндөж өгдөг болсон бололтой. Юм үзэж нүд тайлсан, баян аавын хөвгүүд болох Н.Номтойбаяр, О.Содбилэг нар хэр баргийн зүйлд нүдээ унагадаггүй, баярлаж хөөрдөггүй гэлцдэг. Гэтэл Алтан гадас аваад хагартлаа баярлаж байгаа нь инээмсэглэлээс нь илхэн харагдана. НАМЗХ одоо Алтан гадас “Одонт хороо” болж дээ.
WWW.TOVCHOO.MN

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ