Facebook Twitter youtube
Алдартай зөн билэгч Эрдэнэт хотод ажиллаж байна
2014-12-13 өдөр 06:41

zunbilegtenЗөн билэгтэн, ер бусын увдистай Г.Эрдэнэсувдыг Баянхонгорынхон андахгүй. Хөх толгойд байрлах гэрт нь хүний хөл тасрахгүй. Асуудалд орсон, ядарсан зүдэрсэн хүн болгон тийшээ зүглэнэ. Зөн билэгтэн, ер бусын увдистай Г.Эрдэнэсувдад үзүүлж, ач тусыг нь мэдсэн хүмүүс хавь ойрынхондоо талархан ярьсаар энэ эмэгтэйн тухай хөдөө хотгүй мэдэх болжээ. МҮОНТ, Монгол телевиз, Өдрийн сонин зэрэг нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд энэ эмэгтэйг урьж ярилцлага хийсэн байна билээ.
Баянхонгор аймаг Ламын гэгээний нутаг. Оддын зурхайг зохиосон, Халхын гурван зулын нэг хэмээн Өндөр гэгээн Занабазартай нэг зиндаанд яригддаг Лувсанданзанжанцан мөн л энэ нутгаас төрөн гарсан. Харин сүүлийн үед бариа засал хийдэг, ханийн заяа, үрийн заяа дууддаг, алдсан гээсэн бүхнийг анддаггүй гэж Баянхонгорын Г.Эрдэнэсувдыг сураглах хүн олон болжээ. Эгэлгүй зөн билэгтэй, арга засал хийхдээ гаргуун энэ эмэгтэй 30 гаруй эмэгтэйд ханийн заяа дуудаж, мөн 30 гаруй гэр бүлд үрийн заяа дуудаж үнэрлэх үр хүүхэдтэй болгожээ. 2000 оноос хойш био энергийнхээ туслалцаатайгаар бариа засал хийж эхэлжээ. Бие даан суралцаж судсаар оношлох, хэлээр оношлох, бүх цэгийн бариа энэ тэргүүтнийг эзэмшиж, нэг жил бариа хийгээд “Хөх толгойн бариач” гэсэн нэр ард түмнээс авсан билээ. Ийнхүү 3-4 жил бариа хийсний дараа 2004 оны 4 сарын 14-нд төрсөн сар өдөр ээжийн ах Мөнх Гялхай гаралтай Ханд хөгшин “9 улаан мэнгэтэй эмэгтэй талын  3 дахь үеийн охинд очих юм гэсэн. Эзэн нь чи” гээд “Ямандага” Айлган үйлдэгч гэсэн сахиусыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ. Энэ цагаас хойш суралцах, мэдэх, ашиглах бүхий л үйл хэрэгт зүтгэх болсон аж. Эцэст нь ухамсар бодлын, байгалийн эрчим хүчийг ашиглаж, сүлд тэмдэг болсон сахиусаар дамжуулан, шидийн бүтээл махбодийн таван онол, мэргэ сүлдний гүн засал, долоон хүрдний учрыг олж хэрэглэх, арга билэг, үйлийн тэгш хэм тэгшлэх, маш олон дом, шидэт тарнийн аргуудад суралцаж, сурсан мэдснээ ард түмэндээ зориулсаар14 жилийг үджээ. Эгэлгүй авъяастай, зөн билэгтэн Г.Эрдэнэсувдын 14 жил зүтгэсэн хөдөлмөр, иргэдэд үзүүлсэн үр дүнг үнэлж, Зурхай судлалын академи “Хүндэт бариач” өргөмжлөл олгожээ. Манай сонинд гарсан ярилцлагын мөрөөр олон хүн асууж сураглаж байсан. Тэгвэл бариач Г.Эрдэнэсувд энэ 12 дугаар сарын 12-наас Эрдэнэт хотод ажиллаж, ард түмэнд үйлчлэх нь. “Хүндэт бариач” Эрдэнэсувд ирэх сургаар Орхон аймагт баянхонгорчууд нутгийнхаа нэр хүндтэй, увдистай эмэгтэйг угтаж, уулзахаар хөл алдаж байна.
Түүнтэй холбогдъё гэвэл 88445909, 99445909

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ