Facebook Twitter youtube
Жүжигчин Н.Ялалт, “On`n off”-ын Н.Ононбат, До.Ганболд сэтгүүлчидтэй гэрлэжээ
2014-07-8 өдөр 07:40

Do.GanboldononbatYalaltAmaraa naiz ohinБельгийн хаан ширээг залгамжлагч 28 настай Амедео Италийн сэтгүүлч бүсгүй Элисабетта Росбох фон Волкеншейнтэй хуримаа хийсэн тухай мэдээ дэлхий даяар цацагдлаа. Үүнээс өмнөхөн Испанийн хаан Карлос Хуан 40 гаруй жил эзэгнэсэн хаан ширээгээ төрсөн хүү хунтайжид шилжүүлэх ёслол болсон. Испанийн шинэхэн хааны хатан нь мөн л сэтгүүлч мэргэжилтэй. Ер нь дэлхий дахинд ододтой, олны танил алдартантай гэр бүл болох боломжтой мэргэжил бол  онгоцны үйлчлэгч, сэтгүүлч гэсэн албан бус судалгаа байдаг. Дэлхийн хамгийн сайхан хүүхэн гэгддэг Скарлетт Иохансен Францын сэтгүүлч залуутай амьдарч, удахгүй анхны хүүхдээ угтан авах гэж байгаа. Онгоцны үйлчлэгч сайхан бүсгүйчүүд бизнес ангиллаар байнга нисдэг тэрбумтнуудтай гэрлэсэн түүх цөөнгүй.
Манай Монголд ч сэтгүүлчид эндээ алдартай тамирчид, жүжигчидтэй гэрлэсэн байх нь цөөнгүй. Рок попын нөлөө бүхий эрхмүүдийн нэг “Он энд офф”-ын захирал Ононбат FM-д ярилцлага өгч байх үеэрээ хөтлөгч байсан Нансалмаад анхны харцаар дурлаж, анхны болзоонд урихдаа дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэж байсан гэдэг. Ононбат, Нансалмаа хоёр хамтдаа 20 шахам жил амьдарч, рок попын Юндэн, Нансалмаа болсон.
Кино дэлгэцнээ, драмын театрын тайзнаа эрэлттэй сайн жүжигчин Н.Ялалтын анхны хань нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан. Н.Ялалт цангинасан хөөрхөн инээд, адтай сэргэлэн зангаараа үзэгчдийн хайрыг татдаг Жавхлан хоёр нэг хүүтэй. Хосуудын амьдрал бүтэлгүйтэж, Жавхлан “Үнсэлт” кинонд хамт тоглосон Жаннатай хэсэгтээ хамт амьдарсан. Харин саяхнаас Өлзий гэгч сэтгүүлч бүсгүйтэй амьдарч, гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулсан гэнэ.
“Даам”-ны гэж алдаршсан Азидаа 12 удаа тэргүүлсэн аварга даамчин Д.Эрдэнэбилэг ярилцлага авсан сэтгүүлч бүсгүйдээ дурлаж, хамтдаа амьдраад 10 гаруй жил болж байгаа сайхан хосууд. “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараагийн дүү “жижиг” Амараа телевизийн ярилцлагад орохдоо хөтлөгч бүсгүйд нь нүд сэтгэл алдаж, юу ярьж байгаагаа ч мэдэхгүй “агаарт ниссээр” нэвтрүүлгийн хугацааг дуусгаснаа ний нуугүй ярьж байсан. Жижиг Амараа Санчираа хэмээх хөтлөгч бүсгүйг найз бүсгүйгээ болгож чадсан.
Уул уурхайн ассоциацийн тэргүүн асан До.Ганболд УИХ-ын дэд дарга байхдаа анхны эхнэрээсээ туурга тусгаарлаж, өөрөөсөө дүү сэтгүүлч бүсгүйтэй шинэ амьдрал эхлүүлж байсан. Нэгэнт томоохон албан тушаал хашиж байх үедээ амьдралаа эхэлсэн болохоор До даргын гэр бүл багагүй хэл ам дагуулсан ч харилцаа нь бат бэх байж гурван хүүхэдтэй болсон гэнэ.
WWW.TOVCHOO.MN

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ