Facebook Twitter youtube
АНГИЙН ҮСЭН ЭДЛЭЛЭЭС ТАТГАЛЗСАН О.ГҮНДЭГМАА АЛДАРТ ЭХ БОЛНО
2013-06-9 өдөр 05:13

gundegmaa_ZaluuСүүлийн арван жилд дэлхий даяар цуутай кино од, загвар өмсөгчид зэрлэг ан амьтдыг хөнөөж, арьс үсээр нь хувцас хийдэг, байгаль орчинтойгоо хүнлэг бусаар хандах явдлын эсрэг тэмцэж, том  компанит ажил өрнүүлэх болжээ. Холливудын од Харрисон Форд,  Сара Жессика Паркер, Памела Андерсон нар амьтны үсээр хийсэн хувцас өмсөхгүйгээ зарласан. Загвар зохион бүтээгч Поло Ральф Лоран, Келвин Клайн нар амьтны үсээр бүтээгдэхүүн хийхээс татгалзсан.
Харин Монголд амьтны үсээр хийсэн хувцас хэзээ ч “мода”-наас гардаггүй. Тасхийсэн хүйтэн өвөл болдог болохоор арга ч үгүй биз. Нэг хүрэм хийхэд 60 усны булга, 60 туулайн бүжингийн арьс ордог. Ганц үслэг хүрэм өмсөх гэж ийм олон амьтны аминд хүрэх хэнд ч таатай биш. Энэ сэтгэлгээ Монголчуудад сууж эхлэв. Дэлхий одод ч үнэт үсээр гоёхоо хэдийнээ больсон. Шиншилла гэж Монголын баячуудын эхнэр, загвар өмсөгч нарын өмсөх дуртай дээлийг өмсөх нь битгий хэл харахаас ч айдаг гэдэг. Тэр жаахан амьтны үсний сорыг гялалзсан арьсыг хэвээр үлдээхийн тулд амьдаар нь өвчдөг гэдэг. Топ загвар өмсөгч шиг өндөр том биетэй хүнийг чимэхийн тулд нэлээдгүй олон амьтны амь хороох хэрэгтэй болно. Амьтныг тэгж зовоож тарчлааж алсан хувцсыг хэдэрч алд биеэ гоёх хэрэг юу байх вэ дээ. Үнэт үсэн эдлэл дээр “Мода Монголоор дуусдаг” харагддаг. Та Монголд хэн хэн шиншилла өмсдгийг бодоод үзээрэй. Дэлхийн А зэрэглэлийн баячууд, Холливудын жүжигчид дуучид, Арабын алдартнуудаас тэр нүсэр эдээр гоёсон нь хэд билээ. Авч өмсөж чадахгүй гэхийн зовлон байхгүй ч тэд амьтны амь тасалж нүгэл хураасан эдээр гоёхоос зайлсхийдэг.
Харин Монголоос  Олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа, дуучин Quiza хоёр  Дэлхийн амьтан хамгаалах байгууллагад сайн дураараа нэгджээ. Баахан амьтны амь хороож, нүгэл хурааж оёсон үнэт үсэн дээлнээс Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт Отрядын Гүндэгмаагийн энэ бие илүү сайхан.

Хоёулаа олимпийн медальтай, хоёулаа Хөдөлмөрийн баатар, хоёулаа МУГТ гэр бүл Монголд ховор, ер нь ганц л байдаг нь Х.Цагаанбаатарынх. Хөдөлмөрийн баатар хосууд маань Соёл-Эрдэнэ, Ховор-Эрдэнэ нэртэй хүү охин хоёроо дүүтэй болгож, ихэр хүүхэд төрүүлснээр өнөр өтгөн айл болов. О.Гүндэгмаа баатар сая хүү, охин төрүүлж, хосууд хоёр хүү, хоёр охинтой, нийт дөрвөн хүүхэдтэй боллоо. Ирэх жилийн эмэгтэйчүүдийн баяраар О.Гүндэгмаа Алдарт эхийн 2 дугаар одон авна.
WWW.TOVCHOO.MN

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ