Facebook Twitter youtube
БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭР ДАЛЛАСАН ДУУЧИН БАЛДАН ГЭЖ ХЭН БЭ?
2014-05-19 өдөр 09:07

TumurhiuyagТеатр ариун сүм, урлагийн алтан тайз гэж ахмад үеийнхэн ярихыг сонсож, тэр хэрээрээ урлагийг, урлагийнхныг дуучин, жүжигчин, хошин, драмын, нийтийн, рок поп гэж ялгалгүй хайрлаж хүндэлсээр ирсэн. Гэвч тос дотроосоо өтдөг гэгчээр урлагийнхан өөрөө өөрийнхөө нэрийг хугалж, алтан тайзаа гутаасаар. Он гарсаар хоёр ч жүжигчин эрүүгийн хэргээр цагдаад шалгагдаж, нэг эмэгтэй жүжигчин тэнсэн харгалзах ял сонсож, нөгөө нь өнөө маргаашгүй “бүгд найрамдах”-аа уншуулах гэж байгаа. Араас нь “Шинэ үе”-ийн хоёр жүжигчин хүүхний асуудал бий.
Студид хөнжил гудсаа чирэн ирж, хонон өнжин ганц дуу арай гэж дуулаад хоолойгоо засуулж бичүүлчихээд хаа сайгүй ам барьж явдаг туниагүй хоолойтой дуучин мэр сэр бий. Эцэст нь хүний чихэнд наалдахаар ганц дуулсан дуугүй дуучин тоглолт ирэхийг үздэг цаг ирдэг байжээ. Өнөөдөр дуучин Балдан гэдэг нөхөр тоглолт хийх гэнээ.      Дуучин Төмөрхуяг энэ жил МУГЖ болсон. МУГЖ болсных нь дараахан байртай болгох санал гарч эхэлсэн. Харин энийг нь дуучин Балдан гэдэг нөхөр өлгөн авч, тоглолт хийж тоглолтынхоо орлогоор МУГЖ Төмөрхуяг шинэ байр авч түлхүүрийг нь гардуулах юм байх аа. Дуучны менежмент үү, барилгын компанийн реклам уу?
Дуулж, дуулсан дуугаар нь хүмүүс “амьсгалж” байж, дуулсан дуунд нь уярч, тоглолтыг нь үзэж кайф авах гэж хүмүүс очдог болохоос хэн нэг баян залуу мөнгөөр зодож, хажуугаар нь миний дуулахыг ирж хараарай гэж рекламдаж хүн дуудан суух…
Дуулна, дуулсан дуугаараа хүмүүсийг уяраана, ухаарал хайрлана, дуучин нэрийг зүүнэ гэдэг амаргүй. Харин одоо мөнгөтэй л бол, нэг баян хамаатан садан аав ээжтэй бол дуучин болчихно гэж боддог хүмүүс олширчээ. Эдний нэг нь дуучин Балдан гэх энэ нөхөр. Ямар дуу дуулахаа ярихаасаа өмнө “МУГЖ Төмөрхуяг байр өгнө, ирж үзээрэй. Тоглолтын орлогоороо ядарсан дуучин ахдаа байх авч өгнө” гэх халаг рекламдаж байна. Өнөө орой хүмүүс Балдан гуайн дуулахыг сонсох уу, МУГЖ Төмөрхуяг шинэ байрны түлхүүр гардахыг үзэх гэж очих уу, та минь ээ.
WWW.TOVCHOO.MN     

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ