Facebook Twitter youtube
“Сэрүүлэг” сонин сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд зориулж сая төгрөг хандивлажээ
2013-08-2 өдөр 12:04

Seruuleg“Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Баасанжаргалын Эрдэнэцогт ид хийж, бүтээх насандаа хүнд өвчинд нэрвэгдээд байна. Элэг шилжүүлэн суулгахад 100 сая төгрөг шаардлагатай байгаа билээ. Б.Эрдэнэцогт нь “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлсэн авьяаслаг сэтгүүлч. Ажлын гараагаа эхэлсэн ажлын хамт олон нь түүнд сая төгрөг хандивлалаа. “Сэрүүлэг” сонины хамт олны төлөөлөл сэтгүүлч Б.Эрдэнэцогт болон ээж Баасанжаргалтай нь уулзан сэтгэлийн дэм хайрлаж, эмчилгээнлд нь зориулж нэг сая төгрөг гардуулан өгчээ. Андын минь амь нас, эрүүл мэндийг аврахад туслаач хэмээн сайхан сэтгэлт Монгол түмэндээ, үзэгч олондоо хандаж байна. Та бүхний буяны цагаан сэтгэл, халуун дулаан үгс, өглөг, хандивын хүчээр сэтгүүлч анд минь хөл дээрээ босч, телевизийн эфиртээ дахин сууж, алтан микрофоноо атгаад олон түмэнтэйгээ мэндлэх цаг холгүй гэдэгт итгэж байна.
Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр Хаан банкинд 5031681805  тоот хандивын данс нээжээ. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл

  1. sac longchamps pas cher http://www.encyclopedie-culinaire-thuries.fr/

  2. ah condenados…. siganle que aqui no les puedo contestar, jajajajaja.
    (a poco no me vi bien correcto y educado?)

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ