Facebook Twitter youtube
Дуучин Ариунаагийн нөхөр Буяндорж, анхны эхнэр Ариунболортойгоо нижгэр хуримлаж байжээ
2013-07-4 өдөр 01:24

Монголын поп дива болсон дуучдаас МУГЖ Ж.Алтанцэцэгээс бусдынх нь хайр дурлал ээдрээтэй гэдэг. МУСТА Сэрчмаа баян Өвөрмонгол эртэй нижгэр хурим хийсэн ч нөхөртэйгөө хоёр жил ч амьдарч чадалгүй Хураа охиноо тэврэн төрхөмдөө буцаж ирсэн. Дуучин Наран 30 хол гарсан хойноо хайр дурлалтай учирч, Араб залуутай хоёр жил Бээжинд амьдраад тус тусын замаа хөөсөн.Одоо дуучин Наран нөхөр хүүхэдгүй, зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулдаг. Дуучин Сараа Ганхуяг, Болдхуяг гэсэн хоёр залуутай амьдарсан ч одоо гурван хүүхдийнхээ хамт амьдардаг.
Ariunaa_2Дуучин Т.Ариунаа анх Болгарт дээд сургууль төгсөж ирэхэд Монголд Сарантуяа гэж алдартай дуучин байсан. Улстөрчид Ерөнхийлөгчийг, нийтлэлчид Баабарыг ноцвол дагаад нэр хүнд нь өсдөг гэдэгчлэн Болгароос жаахан юм сураад ирсэн Ариунаа шууд л Сарантуяа руу ноцож эхэлсэн. “Сараа бол жалгын од, урлагийн боловсрол сайнгүй. Би бол Болгарт дээд сургууль төгсөөд ирсэн мэргэжлийн дуучин шүү” гэж яриа өгөөд л…Эрос имижийг сонгож, “Таалагдсан залуутайгаа “нойл”-д ч сексдэнэ, Болгарт баарны эзэн баян амрагтай байсан” гэхчлэн ярилцлага өгч, шуугиан дэгдээж тэр хэрээр олны анхааралд орж байсан. Энэ дундаас хамгийн их шуугиан дэгдсэн нь сонгож авсан нөхөр нь. Сэлэнгэ аймагт хийх тоглолтыг нь зохион байгуулж байсан бизнесмэн Буяндорж гэх залуутай Ариунаа нэр холбогдож, их шуугиан эхэлсэн. Buyandorj2Буяндоржийн эхнэр Ариунболор гэгч бүсгүй гарч ирж, хэвлэлээр ярилцлага өгч, дайрин дээр давс нэмнэ гэгч л болсон билээ. Т.Ариунаа “Хонхны дуу”-г бичсэн Цогтсайханд үгийг нь захиалж “Чамайг баяртай гэж хэлж чадахгүй” дуу дуулсан нь хит болсон. Тиймээс Ариунаа, Сараа хоёр амьдралаа дуулдаг гэсэн ярианд өртөж байв.
Өглөөний нар хөшигний завсраар тусахад
Өдөн хөнжилд чамтайгаа нойрсох юм…
Хань чинь чамайг гэртээ хүлээнэ
Харин чи надтай шөнийг өнгөрөөнөө…
Чамайг баяртай гэж хэлж чадахгүй хойно
Сэмхэн босоод яван одъё оо…
Гэсэн дууг Ариунаа Буяндоржид зориулсан гэлцдэг.
Адтай сэргэлэн Ариунаа Буяндоржтой, хоёр хүүтэйгээ 10 гаруй жил сайхан амьдарч байгаа. Гэхдээ гэрэл зураг түүх өгүүлнэ гэгчээр “Ноёд” группын эзэн Буяндорж анхны гэргий Ариунболортойгоо хуримаа хийх дурсгалтай үеийн зураг үлджээ. Залуухан Буяндорж ерээд оны эхээр мода болж байсан саатай торгон дээлийг авааль эхнэр нь байсан, анхны хүүгийнх нь ээж Ариунболортойгоо хослуулан өмсжээ. Харин Буяндорж алдартай дуучин МУГЖ Т.Ариунаатай хурим хийсэн болов уу. Хувийн амьдралаа нууцалдаг тэд олны нүднээс далд романтик гэрлэх ёслол хийчихсэн байж ч мэдэх юм.
Кёкүшюзан анхны эхнэр Буянбилэгтэйгээ Монгол, Япон хоёр улс дамнаж, нижгэр хурим хийсэн. Харин дараа нь ханилсан МУГЖ Т.Баясгалантай олны нүднээс нуугдаж сэмхэн нэг гэр орчихсон. Дараа нь далай эрэг дээр, хайрын тангараг өргөж ёсолсон ч гэл үү Т.Баясгалан ярилцлага өгсөн байдаг. Гэр бүлээрээ хагас жил Сингапурт амьдарч байсан ноён Буяндорж, МУГЖ дуучин Т.Ариунаа хоёр тиймэрхүү ёслол үйлдчихсэн байхыг үгүйсгэх аргагүй л юм.
WWW.TOVCHOO.MN

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ