Facebook Twitter youtube
Асашёорюү сумогийн тэмцээн зохион байгуулна
2018-04-8 өдөр 10:05

Asa “Шинэ Өвөрхангай” төслийн нээлтийн арга хэмжээнд зориулан “Шинэ Өвөрхангай” төслийн Ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадоржийн нэрэмжит өсвөрийн Сумо бөхийн тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээний бүртгэл: 2018.04.13-ны 10:00-18:00 цагийн хооронд болж, тэмцээн 2018.04.14-ний өдрийн 09:00 цагт зохион аймгийн Спортын ордонд зохион байгуулагдана. Өвөрхангай аймгийн хүүхдүүд оролцох тус тэмцээн 9-10, 10-11, 11-12 насны хүүхэд багачуудын дунд явагдана. Насны ангилал тус бүрээс шалгарсан нийт 3 сурагчдад Япон улсад зохион байгуулагдах өсвөрийн сумо бөхийн тэмцээнд зохион байгуулагчдын зардлаар оролцох ЭРХИЙН БИЧИГ гардуулна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ