Facebook Twitter youtube
Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо хоёр
2018-04-5 өдөр 03:40

Bolor-tsomt-2Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг хоёр ерээд оны эхэн үед Болор цом наадмаас төрөн гарсан яруу найрагч “од” бүсгүйчүүд. Алдрын замд гарсан яруу найрагч бүсгүйчүүдийн албан тушаалын зам нь ч одтой байж, нэг нь УИХ-ын гишүүн болж, нөгөө нь улсынхаа Төв ном сангийн даргаар томилогдсон. Харин яруу найргийн од бүсгүйчүүд гялалзахын хэрээр алдар, албан тушаалын замд хөтөлсөн Болор цом наадмын нэр хүнд унаж байна. Хамгийн сүүлийн хоёр Болор цомтон яруу найрагч, сүүлийн даваанд уншсан шүлэг нь олны санаанд хүрэхгүй байна. Хоёр бүсгүй хийморьтой бололтой.
Энэ хоёр бүсгүйгээс хойш мөн заалны барилдаан үздэг хүн цөөрсөн гэх. Ерээд оны эхэн дунд үед, эр нөхөргүй оюутан бүсгүйчүүд бүлтийтэл гоёчихсон ирж заалны барилдаан алгасалгүй үзэж, бөхчүүдийн ч, бөх сонирхогчдын нүдийг хужирладаг байж. Нэг нь улсын начин Ш.Лхагвасүрэнтэй гэрлэж, нөгөө нь инженерийн гэргий болсоор бөхийн барилдаан үзэхээ байж, дагуулж ирдэг олон бүсгүй ч ирэхээ болж, бөхийг бараан хувцастай эрчүүд голдуу үзэх болжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ