Facebook Twitter youtube
О.Баасанхүү олны өмнө эрхтнээ үзүүлэх үү?
2018-04-4 өдөр 02:42

SomeeАливаа хүний шашин шүтлэг гэдэг хүний нууц эрхтэнтэй л адил байдаг гэдэг үгтэй. Хүн эрхтнээ байнга халхалж, олон нийтэд бүр ч дэлгэн харуулахыг хүсдэггүй. Эрт үед ч эр эмгүй навчаар халхалж явдаг байсан. Шүтдэг шашин ч мөн адил. Хүн ямар шашин шүтэх, хэндээ залбирах нь тухайн хүний хувь хүний хэрэг. Одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү л ертөнцийн эзний дуулгавартай хүү болсноо хаа сайгүй зарлаж, олон нийтийн сүлжээнд бичиж суух боллоо. Өнгөрсөн жил “Их эзэн Есүс Христийн төрсөн өдрийн мэнд. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” гэж “элийрч” байсан бол энэ жил “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамт Есүс Христийн төрсөн өдрийг тэмдэглэж нэг өдрийг үнэхээр сайхан өнгөрүүлсэндээ баяртай байна” гэж бичrээ. О.Баасанхүү ямар шашин шүтэх нь хувь хүний эрх, харин олны нийтийн сүлжээнд Их эзэн Есүс Христ, цорын ганц хүүгээ өгсөн, мөнхийн амь гэж ярьж байгаа нь соёлт хүний нүдэнд шалдан сууж байгаагаас ялгаагүй харагдаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ