Facebook Twitter youtube
“Fashion Tv”-тэй хамтран ажиллах болсон “Тансаг мода” агентлагийг сайн мэдэх үү?
2018-03-19 өдөр 02:44

ch_council_mn_1513311150_86631910282017-12-15-11B.SolongoЭнэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Дубайн Олон Улсын кино наадмын улаан хивсний ёслолд Монгол Улсаас “Тансаг мода агентлаг” анх удаа оролцжээ. Уг арга хэмжээнд Дубай хотын ханхүү өөрийн биеэр оролцдог, Холливуудын нэрт жүжигчид ирдэг томоохон кино наадам. Тус наадам 12 дугаар сарын 03-аас 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохиогдсон. Уг арга хэмжээнд 62 улсын, 300 гаруй кино, уран бүтээлчид оролцжээ. Оскарын шагналт жүжигчин Кейт Бланшетт, Эва Лонгория тэргүүтэй дэлхий нийтэд танигдсан жүжигчид оролцлоо. Харин Монгол Улсаас Мисс монгол аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо, “Тансаг Мода” агентлагийн захирал Б.Уянга, мөн агентлагийн загварын алхааны багш Б.Солонго нар болон Хонгконгийн “Film Awards TV” нэг баг болон оролцжээ.
Энэ үеэр “Тансаг Мода агентлаг” алдарт “Fashion Tv”-тэй албан ёсоор хамтран ажиллах болсон гэнэ. “Тансаг мода” агентлаг 2014 оны нэгдүгээр сард “The Corporate Convention Centre”-т албан ёсны нээлтийн шоугаа зохион байгуулж, Э.Агиймаа тэргүүтэй дуучид оролцож байсан.
Загварын ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож, загварын ертөнцийн залгамж халаа болсон олон чадварлаг мисс, моделиудыг бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Шилмэл загвар, “Монгол модель”, “Эра”, “Азийн модель”, сүүлд байгуулагдсан “Андра” зэрэг загварын агентлаг бий.
“Тансаг мода” загварын агентлаг нээлтээ хийхдээ 2014 оноос эхлэн АНУ-ын “Модель” агентлагтай туршлага солилцож гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа гэсэн. Ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй. Тус агентлаг тайзны алхаа, харилцааны соёл, фото хичээл, зөв хооллолт, хувцаслалт, нүүр будалт, бүжиг гэх мэт хичээлүүдийг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын удирдлага дор явуулна гэж сурталчилсан ч өнөө хэр энэ агентлагаас олонд танигдсан, нүүр тахлах сайн загвар өмсөгч төрөн гарсангүй. Харин олон жилийн өмнө зохион байгуулж байсан “Оюутан мисс” тэмцээний нэрийг англи болгон “Student miss Mongolia” гэж нэрлэн зохион байгуулдаг ч сайн мисс бас л гарсангүй гэхэд хилсдэхгүй.
Анх л захирал нь гэж гарч ирсэн Б.Уянга, загвар өмсөгч гэдэг ч хүн сайн таньдаггүй Б.Солонго гэдэг хоёр бүсгүй л “Тансаг мода”-гийн нүүр царай гэж явдаг. Энэ удаа ч Дубайн фестивальд тэр хоёр л оролцож. Дээр нь сураг алдарч, чамгүй жин нэмж, гэрийн гайгүй сайн эзэгтэйн дүртэй болсон Б.Гантогоо оролцжээ.
Хэлтэй бол хөлтэй гэдэг. Тиймээс хэлтэй бүсгүйчүүд Монголын загварын ертөнцийг төлөөлөн, гадаадын агентлагуудтай холбоо тогтоож байгаа нь ч сайн ч Монгол Улсаа төлөөлж чадахуйц чадварлаг, Азид болон дэлхийд гарч чадах сайн загвар өмсөгчдийг шалгаруулж явуулмаар. Хилийн дээс алхаад Б.Солонго биш, Б.Гантогоо биш, Монгол л гэж дуудагдана шүү дээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ