Facebook Twitter youtube
МУГЖ Б.Жаргалсайхан зүрхний цохилт бүрийнхээ тоогоор эхнэрээ хайрлаж чадсан уу?
2018-03-15 өдөр 09:33

JagaaЦагдаагийн ерөнхий газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүчирхийллийн эсрэг “Хайрла Хамгаал” үндэсний аяныг зохион байгуулж байна. Тус аянд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаагийн хамт нэгдэн уриалга гаргажээ. Театрын сайхан хос Д.Жаргалсайхан, Г.Урнаа хоёр Эрхүүд оюутан байхдаа анх учирч, гэгээн валентиний гэгддэг өдөр анх дэр нэгтгэсэн гэдэг. Амьдрал дээр 30 шахам жил ханилж, одоо өвөө эмээ болсон. Амьдрал дээрх заяаны ханиуд тайз дэлгэцнээ хос болж тоглосон нь цөөнгүй. Зөвхөн кино дэлгэцнээ гэхэд найман удаа хуримласан гэдэг.
МУГЖ Б.Жаргалсайхан:Эхлээд би чамайгаа олж харсан. Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан. Тэгээд энэ сайхан гэрлэх ёслолын ордонд чи бид хоёр гал голомтоо бадрааж төр улсдаа Бэх-Очирын Жаргалсайханых гэдэг нэгэн өрх гэр бүлийг нэмсэн.
МУГЖ Г.Урнаа:Чинийхээ хайрын хүчээр бид бүгдээрээ хөх тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисэх шувуу мэт аз жаргалтай байдаг. Газарт буун хэсэг амсхийхэд минь алган дээрээ эрхлүүлж, энгэртээ чанга тэврэн хайрладаг бас хамгаалдаг.
Харин одоо бид хоёр ач зээ нарынхаа амар амгалан өсөн бойжиж, хөгжилдөн инээлдэхийг нь хараад баярлаж суудаг эмээ өвөө хоёр болжээ. Гэр бүлээ хайрла хамгаал!” гэлээ.
Юутай тай дэлгэцийн сайхан хосуудын заяаны ханиудын хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Жүжигчин Г.Урнаа гэр бүлээ үнэхээр хайрлаж, хамгаалж үлдэж чадсан. Харин МУГж Б.Жаргалсайхан зүрхнийхээ цохилт бүрийн тоогоор гэргийгээ хайрлаж чадсан нь эргэлзээтэй.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Хасар Жаргалсайхан өөрөөсөө дүү бүсгүйтэй холбогдон, хар багаасаа ханилсан авааль эхнэрийнхээ санааг зовоосон гэж яригдаж байсан. Харин хатан ухаан гаргаж гэр бүлээ жүжигчин Г.Урнаа авч үлдсэн нь Монголын нэг сайхан гэр бүл салж сарнихаас хамгаалж чадсан гэдэг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ