Facebook Twitter youtube
Хөх хотын консул хятад хүнд МУСТА гардууллаа
2018-03-15 өдөр 02:21

MUSTAМУСТА гэдэг урлагийн цол угаасаа цаа буган гутлын хэмжээнд нэр төр нь унаж, СТА олон уу, годон гутал олон уу гэж тоологдох болсон. Цаа буган гутал ч яахав, харин СТА нь МУ-ын Засгийн газрын шагнал гэж явдаг, төрийн нэр хүндийн нэг илэрхийлэл л дээ. Даанч УИХ-ын гишүүд Боловсролын сайдаа мундагдаж, шуудайд ганзагалж очоод сумын сайн дурын уран сайханчид бөөндөж тараасаар байгаад нэр хүндийг нь унагасан. Дээр нь СУИС төгссөн дуучид бүгд зүүх болсон. Гэтэл одоо бүр “гадаад” хүнд, захын нэг консул гардуулдаг боллоо. Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу бий. Одоо Хөх хотод дипломат дугаартай машинтай цэнгээний газар хэсэн шоудаж явна гээд чих халууцуулдаг эр. Д.Мөнх-Эрдэнийг 2016 оны сонгуульд нэр дэвшинэ гэж дайраад байхаар ах “Женко” Баттулга, “Бидон” Ганбат хоёр нь Хөх хотод консул болж, гурван жил цэрэгт байгаа юм шиг хүмүүжээд, эр хүн болоод ир гээд явуулсан. Тэнд эр хүнээ харуулж яваа нь тэр юм байлгүй. Яг Б.Хурцыг ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д Элчин сайдаар томилуулахдаа “Стрессгүй газар жаахан амраад ир” гэсэн шиг… Харин Д.Мөнх-Эрдэнэ Хөх хотод Jun Buren Ahida гэдэг гадны иргэншилтэй, тодруулбал хятад хүнд МУСТА цол гардуулж, олны нүдийг орой дээр нь гаргалаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ