Facebook Twitter youtube
Мисс Т.Ундармаа Элит модель агентлагийн хүрээнд багтлаа
2018-01-10 өдөр 07:12

UndarmaaДэлхийн дээгүүрт жагсдаг чансаатай алдарт ELITE MODEL агентлагт монгол модель багтан орлоо. Элит модель агентлагт загвар өмсөгч Т.Ундармаа буюу олон улсад Ука гэж нэрлэгддэг модель оржээ. Т.Ундармаа өсвөр насаа Солонгост өнгөрөөсөн, 2006 онд Монголдоо ирэн “Мисс Монголиа” тэмцээнд амжилттай оролцож байсан. Дараа нь Сингапурт загварын чиглэлээр ажиллаж амьдарч, сүүлд европт ажиллах болсон гэдэг. Одоо Элит модель агентлагт харьяалагдах болжээ.
“Элит” агентлаг таван тивд хүрч, загварын ертөнцийг удирдаж байна гэж хэлж болох юм. Энэ нь сүлжээ 35 агентлагтай, олон улсад гарч ажиллах замыг загвар өмсөгчдөд нээж, хамрах хүрээгээ өргөжүүлэхийг санал болгодог. Далаад оны үүсгэн байгуулагдсан Элит модель агентлаг 1983 оноос зохион байгуулсан Elite Model Look хэмээх авъяаслаг загвар зохион бүтээх, загвар өмсөгч шалгаруулах тэмцээн юм. Энэ тэмцээний Элит загвар нь Синди Кроуфорд, Стефани Сеймур, Жизель Бундхан, Александра Амбрисио, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл, Иман, Женнифер Флавин, Эва Херзигова, Моника Беллучи, Анна Николь Смит, Анна Бэйл, Адриана Лима, Хайди Клум, Нина Агдал гээд дэлхийн хэмжээнд нэрт гарсан моделиуд харьяалагдаж, алдрын оргилд хүрсэн билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ