Facebook Twitter youtube
“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
2018-01-9 өдөр 09:01

Saihansambuu ohin“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2017 онд идэвхи санаачлагатай ажилласан ажилтан, алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уламжлал болсон бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд хавар, намрын мод тарилтыг амжилттай зохион байгуулж, Гэр бүлийн төгөл, Хосын төгөл байгуулах ажлыг эхлүүллээ. Өнгөрсөн 2017 онд хийсэн бас нэг томоохон ажил нь талбайд таригдсан нийт мод сөөгийг төрөл бүрээр ялган тоолж бүртгэлжүүлсэн явдал. Тус тооллогоор 123 мянга гаруй мод, сөөг тоологдож 98.8 хувийн ургалттай гэсэн үзүүлэлт гараад байна. Жилээс жилд ногоон байгууламжийн масс нэмэгдэж байгаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилтан, албан хаагчдын хөлс хүч хөдөлмөр юм. Бүтэн жилийн турш хийсэн ажлаа дүгнэж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн ажилтан, алба хаагчдаа баяр хүргэе.

Монголын залуучуудын холбооны Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалиар харуул Д.Жанцандорж, Тэргүүний залуу медалиар харуул Ч.Чогсом, агрономич Б.Оргилсайхан, цэцэрлэгчин Г.Өвгөнхүү, цэцэрлэгчин А.Чинбаатар нарыг, Нийслэлийн архивын газрын өргөмжлөлөөр Архив бичиг хэргийн ажилтан Л.Баярцэнгэлийг , Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр зохион байгуулагч Х.Гантиг цэцэрлэгчин Н.Атарбаян, нийслэлийн тэргүүний ажилтнаар Гэрээний мэргэжилтэн Б.Алтансүх нарыг шагналаа.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэгээр харуул Г.Гомбодорж шагнуулжээ. Харин Цэцэрлэгчин Б.Отгонбаяр, техникч С.Жамбалсүрэн, Д.Одбаяр нарыг НИТХ-ын хүндэт үнэмлэхээр урамшуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тэргүүний ажилтнаар ерөнхий инженер Н.Жавзандулам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр арчилгааны инженер Д.Энхжаргалыг, Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Болор-Эрдэнийг тус тус шагнажээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул идэвхи санаачлагатай ажилласан зарим ажилтнуудаа өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Тус шагналыг Захиргаа, санхүү, маркетингийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч Ц.Баярмаа, Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн Мод үржүүлгийн инженер Ө.Батдорж, техникч Н.Эрдэнэхуяг, цэцэрлэгчин Э.Төмөрхуяг нарын 4 хүн хүртлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын бүтэц бүрэлдэхүүний 50 гаруй хувь нь Үйлдвэрлэл, ногоон байгууламжийн хэлтсийн инженер, техникч, цэцэрлэгчид. Мод сөөгийг тарьж, усалж, арчилж, хамгаалж, ургуулдаг тус хэлтсийнхэн 3 сарын хугацаанд бүтээлч, санаачлагатай ажил өрнүүлэх болзолт уралдаан зарлаж жилийн эцэст дүгнэлээ.

Тус хэлтсийн 6 бригадын дунд зарласан уралдаанд Б.Ганхуяг ахлагчтай 1-р бригад тэргүүлж нэг сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнуулсан бол дэд байрт Ж.Мөнхбаяр ахлагчтай 4-р бригад, гутгаар байрт Ө.Батдорж ахлагчтэй 5-р бригад, тусгай байрт Д.Энхжаргал ахлагчтэй 2-р бригад тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнууллаа.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ