Facebook Twitter youtube
Байгаль орчны “балай” сайд
2018-01-9 өдөр 04:06

bebca644-f8b2-40cc-a52e-0bb5b94d6461БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажлаа авангуутаа “Нэг жилд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олно” гэж том дуугарч байв. Гаднаас ирэх нэг сая жуулчин битгий хэл нийслэлдээ байгаа сая иргэнээ орон сууц, боловсон “нойл”-оор хангаж чадаагүй, агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн газар хэн зорьж ирэх вэ. Ирж байгаа жуулчдын ихэнхи нь айлын үнэгүй хоол бууддаг явган нүцгэн үүргэвчтэй аялагчид. Жил дараалан УИХ-ын гишүүн, төрийн сайд болсон, хувийн компанид гүйцэтгэх захирлаас өөр ажил хийж үзээгүй “банди” баярласан хэрээ бархирна гэдэг болж том дуугарсан хэрэг биз.
Гэтэл саяхан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утаа ихэссэн нь үнэн. Гэхдээ хортой үзүүлэлт нь багассан” гэж ярьж нийслэлчүүдийн уурыг хүргэж, Байгаль орчны “балай” сайд гэж дургүйцлээ илэрхийлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэзээнээсээ сайдын “тэнгэргүй”, Лүймэдитйн Гансүх, Г.Шийлэгдамба гээд хоёр ч сайд нь аавын хаалга татчихсан. Гуя дагаж хүзүү гэж АН-ынхан ИЗНН-д дагасны хариуд “баадан” болгон өгч явсан. МАНАН татаагүй, ИЗН-ын сайд, газрын дарга нар харин сэтгэл гарган ажиллаж, “цэвэр агаар” оруулж байсан. Дараа нь М.Энхсайханыг дагасан Н.Батцэцэрэг баахан бужигнуулсан.
Түүнээс хойш нар өөд хараагүй гэхэд хилсдэхгүй. Улс төрд удаж, гараас нь юм гараагүй Төрийн нарийн “парникний” ургамал шиг болчихсон “сахал” Цэнгэл төрийн нарийн бичгийн даргаар очиж, Д.Оюунхорол сайд болсон. Тэр үед газрын дарга нар нь авлига авч, өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь энэ яамны нэг өнгө төрх. Одоо ч БОАЖЯ-нд хуучин сайд Д.Оюунхоролын нөлөө буураагүй, Төрийн албыг эзэгнэж, зайдалж сурсан “сахал” Цэнгэл “гардаж”, төрийн албаны туршлагагүй Н.Цэрэнбат аргагүй жулддаг, “Цэнгэлтэйгээ гурвуулаа хө” гээд найрлаад сууж байдаг, Н.Цэрэнбат сайдын гараас сайн ажил гарна гэж байхгүй гэсэн хардлага үнэний хувьтай бололтой.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ