Facebook Twitter youtube
Дуучин Х.Мөнгөнцэцэг хүү төрүүлж, Баярын Болд халамцуу баярлаж явна
2018-01-8 өдөр 06:49

OrooltMunguntsetsegМУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон. Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс байсан. Харин өнгөрсөн жилийн өдийгөөс хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан. Харамсалтай нь энэ үнэн болж, нэг ангийн гурав, нэгийнхээ албан ёсны эхнэрийг “араар тавьж”, хайр сэтгэлийн холбоотой болсон нь үнэн байж. Цаг хугацаа үнэнийг тодруулдаг гэж.
Өчигдөр дуучин Х.Мөнгөнцэцэг 4 кг хүү төрүүлж, Баярын Болд баярласандаа халамцуухан найз нөхөддөө “Би хүүтэй боллоо” гэж дуулгажээ. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр харилцаагаа “үхтэл” нууцалдаг. Саяхан болтол Баярын болд “Мөнгөнцэцэгтэй холбоогүй, ангийнхаа хүүхдийн тоглолтыг зохион байгуулж тусалсан…” гэж ярьж суусан. Харин тэр үедээ Х.Мөнгөнцэцэгтэй хэдийнэ нэг гэртээ орж, дуучин бүсгүй хөл хүнд болчихсон үе байж. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр анх Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын гал голомтоо асаасан Ногоон төгөл дэх хотхонд хамт амьдарч эхэлжээ. Тэр байтугай Баярын Болд, Э.Чулуунчимэгтэй хамт амьдарч байх үедээ авсан ороо солиогүй, түүн дээр нь одоо Х.Мөнгөнцэцэг унтаж амардаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс яриад эхэлж.
Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр таван жилийн хугацаатай лизингээр саарал өнгийн Ланд 200 маркийн машин авсныг залуу дуучид андахгүй. Гэтэл тэр машин ч Баярын Болдод үлдэж, Х.Мөнгөнцэцэг түүнд нь сууж явах нь цөөнгүй. Гэхдээ гэмт хүн гэлбэлзэнэ гэж, Ногоон төгөл дэх гэртээ орохдоо Баярын Болд эхэлж ороод, нэлээн сүүлд Х.Мөнгөнцэцэг орж гардаг, хэзээ ч хамтдаа орж гарч харагддаггүй гэдгийг оршин суугчид нь андахгүй. Юутай ч дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэгт нөхөр хүүхдээ битгий нуу гэж захиж байсан нь Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрыг харилцаагаа нуудгийг мэдээд ахын хувьд захиж хэлсэн биз ээ. Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд хоёр хүүгээ угтан авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж явна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ