Facebook Twitter youtube
Ч.Цэлмүүн шинэ хайр дурлалтай учирчээ
2018-01-4 өдөр 06:26

EneeeХристийн номлогчийн охин Ч.Цэлмүүн 20 гаруйхан насандаа гэрлэж, хүүгээ төрүүлсэн. Хүүгийнх нь эцэг машин сэлгэж унасан Алтанхайрхан гэдэг залуу бий. Алтанхайрхан, Цэлмүүн хоёрын хуримын үеэр хоёр цаг гаруй “тог” тасарч, зочид нь хоёр цаг гаруй харанхуйд суусан гэдэг. Гэрлийг эрхэмлэдэг христид итгэгчдийн хувьд энэ харанхуй нь сайны шинж биш байж гэхэд буруудахгүй. Алтанхайрхан, Цэлмүүн хоёрын хамтын амьдрал удаагүй. 2012 онд гэрлэсэн ч хоёр жилийн дараа салсан. Ч.Цэлмүүн “хүүгээ хөхнөөсөө ч гараагүй байхад нөхрөөсөө салсан” гэдгээ хэвлэлд ярьсан билээ. Нөхрөөсөө салаад гурван жил болж байгаа Ч.Цэлмүүн одоо найз залуутай болсон. Найз залууг нь Ангараг гэдэг, хамтдаа Японд сурч байгаа. Ч.Цэлмүүний найз залуу “Би чамтай уулзсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Тэр өдөр чамайг анх олж харсан үедээ би амьдралынхаа үлдсэн хэсэгтээ үзэхийг хүсэж байсан инээмсэглэлийг харсан. Бид өөр амьдралтай байсан ч бидэнд нийтлэг зүйл олон байдаг. Шаардлагатай үед үргэлж дэргэд байж, дэмжиж, туслахаар ирсэнд чамдаа баярлалаа” гэж хайр сэтгэлээ илэрхийлжээ. 20 гаруйхан насандаа нижгэр хурим хийж хүүтэй болсон ч хоёр жил амьдралгүй туурга тусгаарласан Ч.Цэлмүүн найз залуугаа сайн шинжин сонгож, хамтдаа урт удаан жаргалтай амьдарна биз ээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ