Facebook Twitter youtube
Жүжигчин Т.Өөдөө алдарт эх болоход ойрхон байна
2018-01-2 өдөр 05:26

Uuduu UndraUuduuЖүжигчин, хөтлөгч Т.Өөдөө гэр бүлтэй болсноосоо хойш хувийн амьдралдаа анхаарч, хааяахан кинонд дүр бүтээгээд нам гүмхэн амьдарч байгаа. Өөдөөгийн нөхөр Чингэлтэй дүүргээс ИТХ-д сонгогдож байсан М.Эрхэмбаяр. М.Эрхэмбаяр 2003-2006 онд “Десофт Студи” ХХК-д захирлаар ажиллаж байсан, “Mонголын гоо үзэсгэлэн” ТББ-д удирдах зөвлөлийн тэргүүн, Дэлхийн мисст оролцох миссийг тодруулдаг чухал ажилтай. Мисс Эрдэнэ-Очирын Сэлэнгэтэй нэр холбогдон, Азийн хатан хаан Г.Оюунгэрэлд хардуулж явсан М.Эрхэмбаяр жүжигчин Т.Өөдөөг насныхаа ханиар сонгосон. Жүжигчин Т.Өөдөө одоо гурван хүүхдийн ээж, дахиад ганцхан хүүхэд төрүүлбэл Алдарт эх болно. Гурван хүүхдийн ээж болсон ч гоо үзэсгэлэнгээ хадгалж чадсан хөдөлмөрч Т.Өөдөө их сургуулийнхаа ангийн найз, хамтлаг байгуулан хоёулхнаа хамтдаа дуулж явсан Ч.Ундралтай хамт сэтгүүлийн нүүр чимжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ