Facebook Twitter youtube
Хүнд бэртсэн “Баян” Баясгалангийн бие сайжирч байна
2018-01-2 өдөр 02:07

BayasgalanЖүжигчин Б.Амарсайханы найз, “Үргээлэг” киноны продюсерээр ажиллаж, хамтдаа тоглосон Ж.Баясгаланг хүмүүс “Баян” Баясаа гэлцдэг. Уул уурхайгаар хөлжсөн “Баян” Баясаа найз Амарсайхандаа алтан аяга бэлэглэж, нөхөрлөлөө харуулж явсан удаатай. “Баян” Баясгалан бодибилдэнгээр хичээллэж, авто спортоор хичээллэдэг, манай үеийн сор болсон залуусын нэг. Гэргий нь С.Мөнхзаяа гэж сайхан бүсгүй, хосууд хамтдаа улаан хивсний ёслолд үнэт брэндээр гоён ирж олны нүдийг хужирладаг байсан үе бий. Харин сүүлийн үед олны өмнө үзэгдэхээ болилоо. Мотоспортод сонирхолтой, сайн тамирчин Ж.Баясгалан автораллид оролцож яваад бэртэн Япон, Солонгос улсад эмчлүүлж байгаа. Хүнд бэртсэн Ж.Баясгалангийн төлөө хүмүүс санаа зовж байсан ч спортоор хичээллэдэг чийрэг Ж.Баясгалангийн бие нь сайжирч, энэ шинэ жилээр өвлийн өвгөн болж, найзуудтайгаа “ёлкадов”.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ