Facebook Twitter youtube
Линдсей Лохан “интернационал” дурладаг
2017-12-24 өдөр 02:28

60f7834e65ed7240255460ec1a17a4af3b3746888f6a375e7b7a118b80c5f4c16fc9e0a91b6e2fd6e0c17dd6b585fb3eЖүжигчин Линдсей Лохан Солонгосын бодибилдингийн тамирчин, “Солонгосын Халк” хочит Же Ён Хатай үерхэж эхэлжээ юм. Линдсей Лоханы ази найз залуугийн гарын булчин, 4 толгойт булчин нь үнэхээр гайхалтай хөгжсөн болох нь түүний зургуудаас харагдана. Ён Ха нь бодибилдингийн тамирчнаас гадна Солонгосын тэрбумтнуудын нэг билээ. Ингээд Линдсей Лохантай “хайрын романс” үүсгээд байгаа Солонгосын Халк нийтийн онгоцоор нисдэггүй, байнга хувийн онгоцоороо аялдаг. Харин ойрын зайд Солонгос дотроо нисдэг тэргээр зорчдог гэнэ. Залуухан солонгос тэрбумтан Же Ён Ха гял цал үнэт эдлэлд дуртай, түүнээ олон нийтийн сүлжээнд гайхуулан үзүүлдэг. Хоёр бугуйндаа үнэт цаг зүүж гайхуулсан Ён Ха нэг удаа урт ирвэсэн шуба өмсөн гайхуулж, “цусанд дуртай” болохоо харуулсан билээ. Бяруу шиг том нохой тэжээдэг Ён Хагийн талаар солонгосчууд битгий хэл америкчууд андахаа больжээ. Энэ нь дуулиан шуугианаар дүүрэн байдаг жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон болохоор тэр. Өмнө нь орос тэрбумны харамч хүүтэй үерхэж явсан Линдсей Лохан одоо Солонгос залуутай үерхэж, “интернационал” дурлалыг “эрхэмлэж эхэллээ”.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ