Facebook Twitter youtube
П.Анужингийн зургийн “дефект”
2017-12-21 өдөр 09:33

uruusun hultХөтлөгч П.Анужин Монгол тулгын 100 эрхэм нэвтрүүлгийн багаас гарч өөрийн нэвтрүүлгээ эхэлсэн. Анхны дугаарт Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар оролцож, телевизээр цацагдсан энэ нэвтрүүлгийг үзсэн хүмүүс “нэг л юм дутуу” байгааг анзаарсан. П.Анужин хичнээн сайн хөтлөгч байгаад, хичээж ажиллалаа ч “баатар ажиллагаа” дутаж байгаа нь мэдэгддэг. Хоёр дахь дугаарын зочноор Кёкүшюзан Батбаяр оролцож байгаа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Асашёорюү оролцож, одоо Хакухо оролцохоор болж байгаа. Харин Кёкүшюзан сумогийн алтан хараацай ч “начин” цолноос дээш ахиагүй болохоор “100 эрхэм”-д багтахгүй хамраараа таслуулж, харин П.Анужин өөрийнхөө нэвтрүүлэгтээ урин оролцуулжээ.
П.Анужин нэвтрүүлэгтээ зориулан хичнээн сайхан хувцаслаж, гоё зураг авахуулсан ч зурган дээр нь өрөөсөн хөл л харагдаж, “тахиан хөлтэй байшин” хүүхдийн үлгэрийг эрхгүй санагдуулж байна. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийнхаа плакатыг тал морьтой гаргасан нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялж чадаагүй. П.Анужингийн “ганц хөл” хол явж чадахгүй байх вий гэж фэнүүд нь санаа зовж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ