Facebook Twitter youtube
УГЖ Д.СОСОРБАРАМ: Хэрэв рок попынхон бидэн шиг “амьдаар” дуулбал бvгд тайзнаас бууж баар луугаа явна
2017-12-20 өдөр 03:20

Soooo7-Урьд нь та “Жаргал зовлон”, “Талын зvvд”, “Эрийн сайхан хийморь” тоглолтоо улсын филармонийн симфони оркестр, морин хуурын чуулга гээд дандаа амьд хөгжмөөр зодож хийдэг. Мөнгөөр зодож хийж байгаа юм уу, эсвэл хоолойгоороо аархаж байгаа хэрэг үү?
-Хамгийн нэгдүгээрт би өөрийгөө хvндэтгэж байгаа, дараа нь намайг хүндэтгэж ирж байгаа үзэгчдээ дээд зэргээр хүндэтгэж байгаа хэрэг. Тоглолтонд үлгэр жишээ vлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монгол улсын ардын жvжигчин төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулга бvрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Дунд нь богинохоон хэсэгт компьютерийн хөгжмөөр бичлэг хийлгэсэн байгаа. Гэхдээ одооны залуучууд шиг студи дээр очиж хоолойгоо тавиулж бичүүлчихээд ирээд фанаграммаа дагаад амаа хөдөлгөөд зогсохгvй. Амьд хоолойгоор дуулна. Хоолных нь 5-10 төгрөгийг хурааж авчихаад амаа хөдөлгөөд зогсч байна гэдэг нүдний булай. Ийм нүдний булайнууд хорвоогоор дvvрэн байна. Рок попын дууны залуусын хөдөлмөрлөж байгаад, энэ олон дүрстэй дүрсгvй цомог гаргаж байгаад би баярладаг. Гэвч нөгөө талаас жигшин зэвүүцдэг. Тайзны арын сахилга бат, гоо зүй гэж тэдэнд юу ч байхгvй, чанга чанга хэрэлдээд, тамхи татаад, тэр үнэр танартайгаа тайзан дээр гарч ирж байна гэдэг өөрийгөө уран бvтээлч байтугай хvн биш болгож байгаа хэрэг. Цаадуул чинь бас нууц vгтэй. “Фанаграмм” тавиад дуулахаараа “нэмэх” гэдэг, амьдаар дуулахыгаа “хасах” гэдэг юм гэнэ. Соёлын яамнаас сая нэг “фанаграмм” тавьж дуулахыг хориглосон шийдвэр гаргалаа. Тэрнээс хойш болсон Балхжавын тоглолт дээр ихэнх дуучид амьдаар дуулсан. Ай зайлуулдаа, хэцүү болж байна. Негөө л өөрийгөө хуурч явсны гай. Арай бядтай байгаа дуучид нь Сарантуяа, Ариунаа, Жаргалсайхан, Дашдондог “Харанга”-ын Лхагвасүрэн юм даа. Хэрвээ рок попынхон амьдаараа дуулаад эхэлбэл бусад нь бүгд баар луугаа явна. Зохиолын дуучид ч адилхан даа. Миний нэг сайхан дүү надаас “Уран бүтээлч хvний зорилго юу вэ” гэж асуусан юм. Би “Сайн уран бvтээл хийх” энэ тэр л гэхгvй юу. Тэгсэн “Үгүй ээ, Со ахаа! Мөнхрөх” гэсэн. Нээрээ үнэн ш дээ. Мөнхрөхийн тулд муу юм хийхгүй л байх хэрэгтэй.
-Зарим уран бvтээлчид таныг “Чойномын бэлэн уран бүтээлийг худалдаж идэж амархан хөлжиж байна. Энэ ямар Сосорбарамын хувийн өмч юм уу” гэж их дургүйцдэг. Танд өөрт тань ингэж хэлж байсан уу?
-Би өөрөө бэлэнчлэх сэтгэлгээнд их дургvй. Хvмvvс ингэж хэлдэг, тэгж бичдэг юм. Би тэрнээс айхгvй. Чойномын ижий нь амьддаа надад “Миний хүүг дахиад амьдруулчихлаа. Муу хүүгийн сүнс юм гэж би хүүгээ боддог шүү” гэж хэлж байсан юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ