Facebook Twitter youtube
Залуу ч явсан, сайхан ч явсан
2017-12-19 өдөр 03:38

SukhbaatarМонгол үндэснийхээ бүжгийг дэлхийн тавцанд гаргаж үлдээсэн их авъяастан бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай бүжигчин Ц.Сэвжид гуай билээ. Хүү С.Сүхбаатарт шижир авьяасаа өвлүүлсэн Сэвжид гуайн дэглэлтүүд монгол ардын бүжгийн хөгжлийг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй. Бүжиг дэглээч С.Сүхбаатар Алдарт “Жалам хар” бүжгээрээ олон улсын наадмаас Гранпри авчирсан. Урт үсээ “имиж”-ээ болгосон Сэвжидийн Сүхбаатар том хүү “Хар сарнай” Амармандахаасаа 2-3 насаар эгчмэд залуухан эхнэртэй. Гэсэн ч өөр бүсгүйчүүдтэй холбогдож, цайлган цагаан эхнэр нь уучлан өршөөж чаддаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарыг хэдэн настайг хүмүүс сайн мэдэхгүй. Сайхан хүүхнүүд насаа нуудаг гэдэг ч алдарт бүжиг дэглээч насаа нуудаг. Том хүү Амармандахтайгаа хамт бүжиглэхийг харах нь бас л үзүүштэй шоуны нэг. Үзэж туулсных нь гэрч болж, үс нь цайрч, үрчлээ нэмэгдсэн ч бие хаа нь хөвгүүдээсээ огт ялгарах зүйлгүй. Ингэж формоо барьдаг нь өдөрт 150 км алхсантай тэнцэхээр хөдөлгөөнтэй ажил хийж, бүжиг дэглэдгийн ач тус гэх юм билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ