Facebook Twitter youtube
Амны уншлага уу?
2017-12-18 өдөр 09:03

hel-no-choijilsurenМАН-ын Бага хурал дээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн “…Ална шүү. Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж “эр хүний тоглоом” маягаар ярьсан болоод өнгөрсөн. Мөн тэр хурал дээр Сэлэнгийн МАН-ыг төлөөлж ирсэн Бага хурлын төлөөлөгч залуу “…Засгийн газрыг огцруулах кноп дарсан 33 гишүүнийг Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэжээ. Уг нь 100 мянга гаруй гишүүнтэй байсан гэснээ огцом өсөн 300 мянган гаруй гишүүнтэй гэж болсон МАН-ын шилэгдэж шалгарсан 300 гаруй хүн МАН-ын Бага хуралд багтдаг. “Ална, тална” гэдэг шилэгдмэл гишүүдийн амны уншлага болж эхэллээ. Их хэлмэгдүүлэлттэй нэр холбогддог энэ намынхан шинэ мянганы эхээр мөн л хоёр “шедевр” гишүүн нь нэг нь нөгөөгөө төрийн албаны байранд хутгалж байсан гашуун намтартай.
Хэлнэ гэдэг хийхийн хагас гэдэг. Намынхаа Бага хурал дээр MCS группийг төлөөлдөг нөлөө бүхий эрхмийг гэр бүлээр хүйс тэмтэрнэ гэж ярьж яваа хүн жирийн нэг байгаль хамгаалагчийг яасан ч юм билээ гэж хүмүүс айж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ