Facebook Twitter youtube
АТГ-ын дарга ямар цалинтай вэ?
2017-12-18 өдөр 09:00

enkhjargal-01УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх “Багш нар 600 мянгын цалин авч байхад АТГ-ын дарга 6 саяын цалин авч байна” гэж твиттерт жиргэснээс хойш АТГ-ын гадаа нэг хэсэг жагсаал хийсэн хүмүүс 6 сая төгрөгийн цалин авдаг АТГ-ын дарга огцор гэсэн лоозон барьж зогсох болсон билээ.
Тэгвэл үнэн бодит байдал дээр АТГ-ын дарга 1 сая 400 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Энэ тухай бүр УИХ-ын тогтоол байдаг аж. 2011 онд УИХ-ын баталсан тогтоолоор энэ байгууллагын дарга, ажилтнуудын үндсэн цалинг тогтоож өгсөн байна. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хуультай. Харин олон нийтийн сүлжээнд, нийгэмд худал мэдээлэл тарааж, ард иргэдийг турхирч төөрөгдүүлж байгаа нь төрийн өндөр албан тушаалтны цээрлэх ёстой жаяг баймаар.
Авлигын эсрэг хуульд АТГ-ын албан хаагчдын ажиллах улс төр, эдийн засаг, нийгмийн баталгааг төр хангах ёстой гэж аль 2006 онд зааж өгсөн учраас тэр дагуу Засгийн газраас цалингийн сүлжээ, шатлалаар биш харин УИХ-аас тусгайлан тогтоол гаргаж ийнхүү баталдаг юм байна.
АТГ-ын албан хаагчид бусад төрийн албан хаагчдаас илүү өндөр цалин авдаг нь үнэн. Энэ байгууллага жил бүр ахиу төсөв батлуулж ажилладаг юм билээ. Гэсэн ч АТГ жил бүр улсын төсөвт орлого оруулдаг байгууллага гэдгийг мартаж болохгүй. АТГ-ын мөрдөн шалгах нэгжээс авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж, хууль бус хөрөнгийг битүүмжилж, хураан авч улсын орлого болгох ажлыг хийдэг. Энэ байгууллагын жил бүрийн тайлангаас харахад дунджаар 7-8 тэрбум эд хөрөнгийг хураан авч, битүүмжлэн хамгаалж, улмаар улсын орлого болгодог байна. Ерөнхийдөө авлигын гэмт хэргийн улмаас улсад дээд тал нь 30-аад тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа гэсэн тоо бий. Гол нь энэ байгууллагыг зориуд худал мэдээллээр нулимж урам зоригийг нь мохоолгүй, мөрөөр нь ажиллуулмаар байна.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны
55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН
ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН
ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ

№ Албан тушаал Албан тушаалын сарын цалингийн хэмжээ (төгрөгөөр)
1 Авлигатай тэмцэх газрын дарга 1410433.6
2 Авлигатай тэмцэх газрын дэд дарга 1313868.7
3 Хэлтсийн дарга 1259561.8
4 Албаны дарга 1193209.7
5 Ахлах ажилтан 1093681.6
6 Ажилтан 994153.4

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ