Facebook Twitter youtube
50 настнууд тавтай морил
2017-12-11 өдөр 04:08

21984401_1620359231367865_2116312530_n21979167_1620359011367887_1779258028_nБөөрөнхий дэлхийд 1990-ээд оны эхэн үеийн загвар өмсөгчдийг супер моделиуд гэж нэрлэн, тэр үеийг супер моделийн эрин гэлцдэг. Клаудия Шиффер, Синди Кроуфорд, Линда Евангелиста, Кристи Тарлингтон, Хелена Кристенсен гэж нэр нь хүртэл үлгэр домгийнх шиг, нар саран шиг, үдшийн гялаан, үүрийн цолмон шиг бүсгүйчүүд нэг тайзнаа гунхаж байв. Тэднийг бурхан бүтээсэн гэдэгтэй маргах хүн байхгүй. Харин саяхан алдарт “Версаче” брэндийн загварын тайзны үеэр тэд эргэн тайзнаа нэгдэн алхав. Донателла Версачегийн Миланы загварын шоуны үеэр шинэ коллекцийн танилцуулгын төгсгөлд Жорж Майклын “Freedom “90” дууны аянд 51 настай Синди Кроуфорд, Францын экс тэргүүн хатагтай 50 настай Карла Бруни, 47 настай Клаудия Шиффер, Наоми Кэмпбелл /47 нас/, 49 настай Хелена Кристенсен нар гарч иржээ. Тэд нэг тайзнаа гарахыг харахаар одоо ид нэрд гарч байгаа “Виктория секрет”-ийн сахиусан тэнгэрүүд ч сүрд нь дарагдмаар. Хадгалж, тээж авч үлдсэн алдар хүнд, эрүүл сайхан бие ийм л үнэ цэнтэй аж. 50 настай супер моделиуд 20 настнуудаас дутах зүйл алга. Харин үзэж туулсан амьдрал, туршлага, мэдлэгээрээ хол илүүрхэнэ. Нэрт дуучин Филипп Киркоров “Одоо цаг үе өөрчлөгдсөн. 50 нас залуу нас. Би 50 настайдаа анхны хүүхдүүдээ угтан авсан” гэж ярилцлага өгсөн. Манайд ч рок попод ч, загварын тайзанд ч, кино драмд ч 50 настнууд эрэлттэй байгаа нь Сараа Ариунаа, Одгэрэл Болормаа, Одончимэг нарын амьдралаас харагдана. Одоо 40 настнуудын амьдрал дөнгөж эхэлж, 50 настай хүмүүс тайзан дээр тавтай морилж, эзэгнэн байна. Нас бол зүгээр л тоо.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ