Facebook Twitter youtube
Улаан ширэн түрийвчтэй л бол Архангайхан
2017-12-5 өдөр 06:20

turiivchАрхангай аймгийн бүх иргэд л улаан ширэн түрүүвчээр гангарах болсон. “МАН-ынхан Архангайд лав сонгуулийн хууль зөрчлөө шүү” гэж  нутгийн иргэд ярьж байна. Гэхдээ л бид нар өгсөн бүхнийг нь авсан, цаашдаа ч авах болно гэж байлаа. Учир нь Архангай аймагт МАН-ыг рекламдсан сэтгүүл, ширэн түрүүвч, аяга тараасан байна. Ардын намаас 2012 оны сонгуульд нэр дэвшсэн Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг болон Болор цомын эзэн яруу найрагч Ж.Мөнхбат нар дээрх аймгаар нэг тарсан түрүүвчний эзэд гэгдэж байна. Одоо Архангай аймгийнхан хоёр залуугаас улаан түрийвчийг нь дүүртэл мөнгө хийхийг л хүлээж үлдлээ.  Улаан дээлтэй л бол манай авгай гэдэг шиг, улаан түрүүвчтэй бол Архангайнхан гэх болжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ