Facebook Twitter youtube
Пончикний найзууд явлаа гэж
2017-12-5 өдөр 04:43

abarguud zaluudaaОн цаг улирсан ч баримт болон үлддэг. Өнөө цагийн үндэсний бөхийн их аваргууд спортын ордны гаднах сандал дээр зэрэгцэн сууцгааж байна. Хорин жилийн өмнөх энэ зурган дээр манай аваргууд үнэхээр залуухан байж. Өдөржин бэлтгэл хийгээд өлсөж ядарсан тэр хэдэд багшийн сургуулийн хажуугийн цайны газрын пончик ямар амттай байсан тухай нэгэнтээ Өсөхбаяр аварга дурсан ярьсан байдаг. Нэгэн дэвжээн дээр хамтдаа бэлтгэл сургуулилтаа хийж, пончикний найзууд явсан тэд өнөөдөр монгол бөхийн нэгэн үеийн түүхийг бичилцэх их аваргууд болцгоожээ.

Харин аваргуудаас өнөөдөр ийн зэрэгцэн суугаад пончик идэх үү гэж асуувал за гэх хүн бараг гарахгүй л болов уу. Учир нь Өсөхбаяр аварга Сүхбат аварга хоёрын дунд өшиглөлцсөнөөс үүдсэн нэгэн маргаан ширүүсэн баруун зүүний манлайг булаацалдан Ерөнхийлөгчид хүртэл утасдан уйлж явсан намтартай. Д.Сумьяабазар аварга улс төржөөд аль хэдийн энэ хэдээсээ тасраад сайд болон мандсан. Одоо монгол бөхийн өмсгөлтэй хувцаснаасаа ичдэг гэсэн.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ