Facebook Twitter youtube
Дуурийн ханхүү шавиараа гайхуулав
2017-12-4 өдөр 11:10

Haidav bagshМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, Монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдавын 90 насны ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Монголын дуурийн дуулаачийн зуун дамнасан дэг сургууль” эрдэм шинжилгээний хурал болж, “Монголын дуурийн ханхүү” хүндэтгэлийн тоглолт боллоо. Хүндэтгэлийн тоглолтод Монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж багшдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тоглолтын үеэр түүнд СУИС-ийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж эрдмийн зөвлөлийн шагнал гардууллаа. ДБЭТ-т тоглолт эхлэхэд Г.Хайдав гуайг “Өгөдэй хааныг Цагаадай баруун гар талаас нь, Толуй зүүн тохойноос нь дэмнэж хаан ширээнд заллаа” гэдэг шиг Нийтийн дууны ханхүү, УИХ-ын гишүүн С.Жавхлан, МУГЖ Г.Ариунбаатар хоёр баруун, зүүн талаас нь түшиж орууллаа. Хошин урлагийнхан Аглууг МУГЖ цол тэмдэг гардахад нь хошин урлагийн ханхүүгээр залж титэм өмсгөж байсан бол сонгодог урлаг, дуурийн дуулаачид Ардын жүжигчин Г.Хайдавыг “Монголын дуурийн ханхүү” гэж өргөмжилжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ