Facebook Twitter youtube
Туяацэцэгийн Халиун Топ модель боллоо
2017-11-30 өдөр 00:07

 khaliun“Гоёл 2018″ наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа СТӨ-д болж өнгөрлөө. Энэ жилийн наадмын Топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиун тодорлоо. Тус наадам энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Топ моделийн шагналын мөнгөн дүн нь өсөж өргөмжлөл, 10 сая төгрөг дагалдах болсон юм. “Гоёл 2018″ наадмын Топ модель Т.Халиунд шагналыг Топ модель Э.Одгэрэл гардуулж өглөө. Халиун дунд үеийн загвар өмсөгчдийн нэг. Топ модель Х.Ундраа, Д.Пүрэвсүрэн, “Сохомебель”-ийн Жадамбаагийн эхнэр Монголмаа зэрэг моделиудтай найзалдаг. Монголчуудын хөөрхөн гэж үздэг том алаг, өтгөн хөмсөггүй, өвөрмөц төрхтэй болохоор өмнө нь олны анхааралд орж яваагүй даруухан загвар өмсөгч. Тэгээд ч “Цагаан шонхор”ын ХАлиун, Лакимент ооны Халиун, “Симба” Батаагийн эхнэр Халиун гэхчлэн нэг үед 5-6 Халиун загвар өмсөж явсан болохоор олон Халиунаас ялгадаггүй байсан үе бий.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ