Facebook Twitter youtube
Г.Амаржаргал топ болох уу?
2017-11-29 өдөр 02:28

Amarjargal 11AmarjargalAmarjargalaaМонголд эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч хамтдаа 20 шахам жил амьдарч, 3 хүүхдийн аав ээж болсон сайхан, гэгээн хайрын түүх бий. Энэ нь загвар өмсөгчид тогтворгүй амьдралтай гэдэг муу ойлголтыг халах сайн жишээ ч байж болох.
Монголын хаммер клубын ерөнхийлөгч Болор-Эрдэнэ, топ модель Д.Пүрэвсүрэнтэй цуг Азийн моделийн тэмцээнд хослон эх орноо төлөөлөн явж, амжилт гаргаж ирснийг загварынхан сайн мэднэ. Шинэ мянганы эхэн үеэр сайхан залуу, топ эрэгтэй загвар өмсөгч гэж шуугиулж явсан Болор-Эрдэнэ, мөн л сайн загвар өмсөгч СЭЗДС-ийн оюутан байсан Г.Амаржаргалтай үерхэн хаа сайгүй явах болсон тухай мэдээнүүд тухайн үеийн сонины хуудсанд үлдсэн. Загварын сайхан хосуудын нөхөр нь бизнес эрхэлж, Г.Амаржаргал ажиллаж, сурахын зэрэгцээ загвараа орхиогүй. Г.Амаржаргал Америкт хоёр жил суралцан мастер хамгаалж ирээд шууд “Гоёл” наадамд оролцсон, төрж ээж болсон ч, төрийн албанд ажилласан ч, алс газар суралцсан ч формоо барьдаг сайн загвар өмсөгч. Гурван хүүхдийн ээж, “супер мама” Г.Амаржаргалын бага хүү дөнгөж нэг ой гарантай. Гэвч энэ жилийн “Гоёл 2018″ наадамд Г.Амаржаргал оролцож байгаа бололтой. Тэрбээр цахим хуудастаа ийн бичжээ.
“Odoogoos 18 jiliin zagvariin taizan deer surguuliin zahirgaa hucheer barag gargasaan Odoo ch gandan buurahgyi l garval garna l gen shu Iim zurag avhuulchlaa huvaaltshaar shiidev yaadgin te. Unuudur goyoliin maan 30jil gesnees oroi VS ymar ch bsn itgeltei uzeh beytei bnaa…” Г.Амаржаргалыг энэ жил Топ моделиор тодорвол гайхах хүн гарахгүй.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ