Facebook Twitter youtube
21000 шоунд эр хүн түрүүлэхгүй ээ
2017-11-29 өдөр 01:48

21000 showЦөөнгүй монголчуудын амьдралыг бараг л харуулсан “21 мянга” телевизийн шоуг үзэх дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Энэ шоуны анхны дугаарт УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Эмоушн”-ий Ганболор оролцож, амьдралын туршлагатай, ахимаг настайгаараа Э.Ганболор түрүүлж байсан. “21000” шоунд хошин шогийн жүжигчин “Маск” Гэрэлцэцэг, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр өрсөлдөж, А.Гэрэлцэцэг нь ялсан билээ. Уг нь “банш” Батаа байнга бор цай оочилж, А.Гэрэлцэцэг нь ясны шөл буцалгаж, нөгөөхөөсөө арай илүү “амаа хөдөлгөж”, юм олж идээд байсан ч мяндсан ухаанаараа эмэгтэй оролцогч нь түрүүлсэн. Монголын шилдэг тогооч Я.Энхээ, жүжигчин Д.Оюунтуул хоёр оролцсон нэвтрүүлэг олны сонирхлыг их татсан. Хоол хийхдээ мэргэшиж, хоол яаж хийдгийг шоу нэвтрүүлгээр үзүүлж явсан Энхээ ялагдаж, Д.Оюунтуул түрүүлсэн юм.
Саяхан жүжигчин Төтө, Нара хоёр 21 мянга шоунд оролцлоо. “Эмоци” продакшны эзэн болоод байгаа Төтө мисс бүсгүйчүүдээс илүү гуалиг, хоол унд ч бага хэрэглэж, хэмжээтэй мөнгөтэй шоунд сайн оролцсон. Гэсэн ч М.Нарад ялагдлаа. Эмэгтэй хүн өрхийн төсвөө барьдаг болохоор энэ шоунд эр хүн яаж ч хичээгээд бага мөнгө зарцуулах, амьдралдаа хүргэхэд эмэгтэй хүний өмнө гишгэхгүйг нэг талаар харуулж байх шиг. Харин энэ яриаг няцааж Нарантуул зах дээр тэрэгчнээр ажилладаг Батхүү ялж, шоуны ялагчийн 2,7 сая, хамт оролцсон Дэлгэр хатагтайн урамшуулж өгсөн 500 мянган төгрөгийг нэмэрлэн охиныхоо сургалтын төлбөрийг хийж чадлаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ