Facebook Twitter youtube
Харьд одсон бүсгүй заяа Э.Сэлэнгэ яаж амьдарч байгаа бол?
2017-11-29 өдөр 00:40

SelengeМисс, загвар өмсөгч, бас кинонд дүрээ мөнхөлсөн Эрдэнэ-Очирын Сэлэнгэ Америкт суурьшин амьдраад удлаа. Эрх чөлөөний оронд амьдарч байгаа мисс Э.Сэлэнгээс эрх чөлөө ханхалдаг, хэн юу гэж хэлж, юу гэж бодох бол гэсэн азийнханд байдаг баригдмал айдас байдаггүй, өөрийнхөөрөө шулуухан зантай. Тиймдээ ч нэг ярилцлага өгсний дараа хүмүүс шүүмжилж, магтаж бөөн яриа болох нь бий.
Өөлөх өөгүй хөөрхөн байсан Э.Сэлэнгэ Солонгосын гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэж, унаган багын төрхөө гээсэн. Э.Сэлэнгэ үе үе гадаад залуутай зургаа авахуулж, эсвэл хагас нүцгэн, дотуур хувцастай зураг авахуулж олны нүдийг бүлтийлгэдэг. Америкт амьдарч байгаа мисс Э.Сэлэнгийг Энхмөнхөд хүчиндүүлсэн гэж шуугиан дэгдээж явсан бүсгүй “ойрд мах идээгүй гээд хүний үлдээсэн аягатай хоолны мах түүж идсэн, муухай ажил хийж яваа тухай…” цахим хуудсандаа бичиж, түүнийг манайдаа гайгүй гэгддэг загвар өмсөгч дэмнэж Э.Сэлэнгийн тухай таагүй зүйл бичиж үлдээв.
Э.Сэлэнгэ 2006 онд “Азийн хатан хаан” өргөмжлөл авсан гэгддэг Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүдийг ардаа орхин Дэлхийн мисст Монголоо төлөөлөн оролцож явсан, Fashion TV-д Монголоос уригдан очиж ажилласан сайхан бүсгүй. Одоо харин харийн газар гундуухан яваа тухай мисс, загвар өмсөгчид голдуу бүсгүй мэр сэр ярьж бичих болж. Сайхан хүүхнийг хов дагадаг. Нүд үнэн, чих худал гэдэг болохоор Э.Сэлэнгэ тэгтлээ дор орчихоогүй биз.
Саяхан Э.Сэлэнгэ эротик зургууд авахуулж “сюрприз” барилаа. Нас нь 30 шүргэж яваа Эрдэнэ-Очирын Сэлэнгэ урьдын адил гоо сайхнаараа байна. Харин хөхөө томруулсан бололтой. Хэрвээ Э.Сэлэнгэ хүмүүсийн хэлээд байгаа шиг хэцүү амьдарч байгаа бол Америкт, Италид, Сингапурт нисэн очиж загварын шоунд оролцохгүй нь мэдээж.
Мисс Э.Сэлэнгэ хайр сэтгэлээсээ болж сэтгэлдээ авсан шарх байж магадгүй. УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын хүү Э.Санчиртай үерхэж байсан ч үе тэнгийнхээ моделиос болоод салсан гэж ярилцлага өгсөн. Хайр сэтгэлээс болж, “сэтгэлийн тэнцвэрээ алдаж” элдэв шуугиан дэгдээж явах үе байдгийг Бритни Спирс, Майли Сайрус нарын амьдрал харуулна. Э.Сэлэнгэд ч иймэрхүү зүйл тохиолдож, хааяахан этгээд аашлах үе гардаг биз.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ