Facebook Twitter youtube
“Гоёл”-д Э.Одгэрэл ганцаараа топуудын орон зайг нөхнө
2017-11-28 өдөр 09:54

gar l“Гоёл 2018” наадмын шалгаруулалт эхэлж, шилдгээ шалгаруулах финал энэ сарын 30-нд болно. Энэ жилийн Гоёл наадмын салхийг хагалж Э.Одгэрэл хамгийн түрүүнд тайзнаа алхана. Т.Ариунаа, Б.Сараа, “Харанга”-ын Чука зэрэг дуучид урлагт зүтгэсэн 30, 35 жил гэх болсон. Гучин нас шүргэж яваа Т.Амина ч бас дуталгүй урлагт зүтгэсэн 20 жил гээд “цод цод” хийж яваа.
Топ модель Э.Одгэрэл тоо тоолж, нас тоонд ач холбогдол өгөх биш. Харин Э.Одгэрэлийн тайзан дээр гасны 50 жилийн ой тохиож байгаа. Нас нь 50 хүрсэн “мөнхийн залуу нас” маань сууриа тийм амар тавьж өгөхгүй. Өөрөөс нь 10 насаар дүүмэд Том, жижиг Цолмон, Туяацэцэг зэрэг топууд сураггүй. Тэр байтугай 20 насаар дүү дунд үед орох Х.Ундраа, Баярзул, Ч.Уранбилэг, Д.Пүрэвсүрэн нар баян эрийн цай чанаад загварыг орхисон. Энэ үед орхигдсон том орон зайг Топын топ модель Э.Одгэрэл л ганцаараа нөхөж, нүүр тахлах юм даа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ