Facebook Twitter youtube
Төрийн банкны нэр хүнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө
2017-11-28 өдөр 07:01

thumbnailShagnal bankМонгол Улсын ТОП дөрвөн банкны нэг Төрийн банк найман жилийн ойн босгон дээрээ Олон улсад нэр хүндтэй Чанар, Бизнесийн нэр хүнд бүхий Алтан шагналын эзэн болжээ. Энэхүү шагналыг шинэ санал санаачлагын олон улсын байгууллага болох “Global Trade Leaders” клубээс тодорхойлж шаардлага хангасан байгууллагуудад олгодог юм. “Global Trade Leaders’ клуб нь 14 жилийн турш “The Golden Award for Quality and Business Prestige” Алтан шагналын эздийг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Бизнесийн ертөнцөд чанарыг эрхэмлэж, бүтээлч санаа дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлж чадсан бүхэнд шударгаар хүртээдэг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “The Golden Award for Quality and Business Prestige” Алтан шагналыг гардуулах ёслолыг Парис, Женева, Брюссель, Вена, Ром, Берлин зэрэг дэлхийн томоохон хотуудад ээлжлэн зохион байгуулдаг байна.
Энэ жилийн Алтан шагналын эздийг шалгаруулах ёслол Испани Улсын Мадрид хотноо 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр болжээ.
Шалгаруулалтын гол үзүүлэлтийг Бүс нутгийн хамгийн хурдацтай хөгжиж буй банкуудын нэг болох Төрийн банк ханган “The Golden Award for Quality and Business Prestige” Алтан шагналын эзнээр тодорч Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн нар Мадрид хотноо очиж шагналаа гардан авсан байна.
Энэ үеэр Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар “Өнгөрсөн найман жилийн хугацаанд Бид санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж ирсэн бөгөөд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, үнэ цэнэ бүхий үндэсний тэргүүлэгч банк гэдгээ дахин нотоллоо. Бидний үйл ажиллагаа цаашид улам өргөжин тэлж Монгол Улсын банк, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцолжээ.

 

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ