Facebook Twitter youtube
Ханхүү Харри сүй тавилаа
2017-11-27 өдөр 22:58

harrymeghanИх Британийн хунтайж Харри, жүжигчин Меган Маркл нар сүй тавьжээ. Тэдний хурим 2018 оны хавар болно гэж албан ёсны мэдэгдэлд дурьдсан байна.
Хосын сүй тавих ёслол арваннэгдүгээр сарын эхээр Лондонд болжээ. Ёслолд Хатан хаан II Элизабет болон гэр бүлийн хүрээний дотны хүмүүс нь оролцсон гэнэ. Тэд хойшид Кенсингтон ордон дахь Ноттинхэм коттижид амьдрах гэнэ.

Сүйт бүсгүй Меган Маркл энэ жил 36 настай, Лос-Анжелест төрсөн. “Suits” хэмээх телевизийн цуврал киноны Рачел Зейний дүрээрээ нэрд гарсан. Жүжигчний карьераас гадна тэрбээр загвар зохион бүтээгч, мөн НҮБ-ын Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал хөтөлбөрийн идэвхтэн гишүүнээр ажилладаг.
Меган одоогоор Канадын Торонто хотод амьдарч байгаа. Учир нь “Suits” киноны зураг авалт тэнд болж байгаа юм. 2016 оны тавдугаар сард Харри Канадад зочлох үеэр Мегантай танилцсан гэгддэг.
Ах Улъяамын хүүхдүүдийн тоо нэмэгдэнх тусам угсаа залгамжлах хааны титмийн суудал хойш “шидэгдэж” байгаа ханхүү Харри өөрөөсөө гурван насаар эгчмэд жүжигчин бүсгүйтэй сүй тавилаа. Ханхүүгийн сүйт бүсгүй өмнө нь гэрлэж, жүжигчин Trevor Engelsen-тэй 2011-2013 онд хамт амьдарч байсан билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ