Facebook Twitter youtube
“Буян”-гийн Жагаагийн орос хүү
2017-11-27 өдөр 02:24

buyn8“Буян” компаниараа овоглогддог Б.Жаргалсайхан хойно сурч байхдаа Орос эхнэртэй байсан, том болсон хүүтэй. Хүү нь Монголд ирж, шоу бизнест хөл тавин Оросоос хэд хэдэн хамтлаг, дуучид урьж томоохон шоу концерт тавьж байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. “Буян”-гийн Жагаагийн орос хүү Монголд аавынхаа дэргэд жил гаруй амьдарч, монгол залуустай найзалж, загвар өмсөгч бүсгүйчүүдтэй болзож явсан. Харин ээжийнхээ нутаг руу буцаад сураг тасарсан билээ.
“Буян”-гийн Жаргалсайханы залуудаа үерхэж, анхны хүүг нь төрүүлсэн Орос эмэгтэйг Галина Лущинкая гэдэг. Тэд удаан хамтран амьдраагүй гэх юм билээ. Галина эх орондоо амьдардаг бөгөөд Б.Жаргалсайхан, Галина нарын хүүг Илья гэдэг. Аавыгаа дууриасан Илья хүү эрийн цээнд хүрч, Монголд ирсэн үеэ бодвол буурь сууж, ханхар залуу болжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ