Facebook Twitter youtube
Хиймэл давхраа нь хэтэрсэн гишүүн
2017-11-24 өдөр 03:50

BattuУрлагийн дуучин голдуу хэдэн хүүхэн хиймэл давхраа, уруул хийлгэж, нэг хэвээр зорсон юм шиг нарийхан хамар нь яг адилхан харагдаж, төө зайгүй төрсөн эгч дүүс шиг болсон. Энэ нь тэр эмч, эмнэлэг сайн гэж сонсоод уралдан гүйж очоод мэс ажилбар хийлгэдгийн гай. Сүүлийн үед улстөрч голдуу эрчүүд гоо сайхандаа гойд анхаардаг болж байна. Ордны “алиа салбадай” шахуу байсан экс гишүүн Л.Гүндалай, М.Энхсайхан хоёр зэрэг шахуу давхраа оёулсан. Араас нь “Залуу Монгол”-ын Сономпил сайд, гишүүн “давхар дээл”-тэй байхдаа Солонгост очиж арьсаа татуулж, нүдэндээ давхраа оёулан гоо сайхандаа цаг зав гаргадаг сайд гэдгээ харуулсан билээ. Дархан-Уул аймгаас нэр дэвшин сонгогдсон ч олон нийтэд төдийлөн танигдаагүй Б.Баттөмөр гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэр үг хэлж олны анхааралд оров. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг үг хэлэхийг харсан хүмүүс “Хүүе ээ, энэ хиймэл давхраа нь хэтэрчихсэн эрхэм гишүүн хэн бэ” гэж нэгнээсээ сураглаж, нэр зүсийг нь харин ч сайн тогтоож авав.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ