Facebook Twitter youtube
Кёкүшюүзан асуудал гарах бүрийд Монгол аваргуудын эсрэг зогсож, Японы телевизээр гардаг
2017-11-24 өдөр 01:39

23658873_1975730542442052_8066142107909023240_nКёкүшюзан Батбаяр Монголын сумогийн анхны хараацай нарын нэг ч араасаа шил залган хүчтэй гарч ирсэн Асашёорюү Дагвадоржийг эсэргүүцэн, араас нь гарч ирсэн Хакухо Даваажаргалд найр тавьсаар хоёр аваргын хоорондох зайг холтгосон, сумо бөх дэх талцлыг эхлүүлсэн гэсэн ярианд өртдөг. Араас нь залгаж гарч ирсэн Ама буюу Харумафүжид ч Кёкүшюзан сайнгүй ханддаг гэлцдэг.
Юутай ч өмнө нь Асашёрюү аварга асуудалд орон зодог тайлах тухай яриа ид өрнөж байхад Кёкүшюзан хэдийнэ зодог тайлж, УИХ-ын гишүүн болсон ч Японы телевизэд яриа өгөн “Асашёрюүгийн буруу” гэж ам мэдэн ярьж байсан билээ.
Саяхан Ама Бямбадорж хүнд асуудалд нэр холбогдлоо. Бас л мөнөөх Комүсүби байсан Кёкүшюзан TBS телевизийн ярилцлагад хэргийн талаар “Монголчууд уухаараа л зодолддог гэсэн ойлголт гарчихвал хэцүү юм болно. 20 жилийн өмнөөс монгол сүмочдын уулзалт зохион байгуулагдаж ирсэн. Бүгд уулзаад япон хэл яаж сурах вэ, яаж хүчтэй болох вэ гэсэн юм яриад ууж суудаг байсан. Анх Кёкүтэнхо, Кёкүтэнзан бид гурав л байлаа. Дараа нь монголчууд олуулаа болж, шинэ жил, цагаан сар, тойргийн барилдаан гээд жилдээ хэд хэд уулздаг болсон. Гэхдээ нэг ч удаа хэрүүл зодоон гарч байгаагүй. Харүмафүжи мэндчилгээ сайтай залуу. Гэхдээ ёкозүна хүн ийм хэрэг тарьж болохгүй. Ёстой тэнэг юм хийлээ. Таканоива дээр өөрийн биеэр очиж, уучлалт гуй” гэж ярьсан байна. Сумод байхдаа ч Кёкүшюзан архи ууж, эр хүн байтугай авааль эхнэрээ зодсон хэрэг мандааж, олны хэл амны бай болж л явсан гэдэг. Анхны сумоч нь үнэн ч аваргуудын энд хүрэхгүй, цол нь дутуу Кёкүшюзан зодог тайлсан ч “сүнс нь сумогоос холдоогүй”, асуудал гарах бүрийд монгол аваргуудынхаа эсрэг чанга дуугарч үзэгдэх юм. Муу эр дайнд хөөрнө гэгчээр “Кеокшү” Батбаяр ч Харумафүжи Бямбадоржийг муулж, өөрөө далимдуулан өөрөө мартагдсан Япон улсынхаа телевизээр нэг гарлаа дургүйцэж байна. Япончууд хүрч ирсэн болохоор цаг завыг нь хүндэтгээд ярилцлага өглөө гэж байсан ч одоо өөрөө Японд оччихсон энэ тухай асуултад дуртайяа хариулж яваа сурагтай. Ямартаа л Японд амьдардаг монголчууд ” Гал дээр тос гэж энэ Батбаярыг таньж мэддэг хүн байдаг бол одоо болио амьтны доог боллоо гээд дамжуулж болдоггүй юм байх даа. Өөрийг нь ТВ-ийнхэн тоглоом шоглоом болгоод байгааг мэдэж байгаа ч янз алга хөөрхий” гэж сууна.
Эргэн сануулахад Асашёорюү Дагвадорж энэ талаар сэтгүүлч Б.Ганчимэгт ингэж ярьж байжээ.
-Жишээ нь намайг нөгөө шийтгүүлчихээд байж байхад манай кекшюзан Батбаяр Японы телевизүүдээр Асашёорюүгийн буруу гээд яриад л байсан. Эхлээд би ерөөсөө юм бодоогүй.
-Японы телевизээр үү?
-Тийм. Үнэхээр ярьж байсан. Би ганцаараа тэр телевизүүдийг үзээгүй шүү дээ. Бүх хүмүүс л үзэж байсан. Ярьж байсан. Би Батбаярыг хүндэлдэг. Анх монголчуудыг сүмогийн ертөнцөд хөтөлсөн хүн. Өөрийнхөө хэмжээнд монгол бөхийг тэр ертөнцөд таниулсан хүн. Чадлынхаа л хэмжээнд. Тэрийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Би мэдээж шүүмжлэлийг сонсоно. Шийтгэл хүлээлгэхэд нь үүрч гарсан. Хариуцлагаа хүлээсэн. Гэхдээ өнөөдөр нутаг нэгтэй, цус нэгтэй, адилхан л хөлсөө гаргаж явсан бөх шууд нэг талыг бариад намайг гарч ирээд буруутгахаар нь дотроо жаахан гайхсан. Гайхсан шүү. Хүмүүс ч их гайхсан. Надад тэр хүнийг тэглээ гээд гуниж гутаад байх юм байхгүй. Гэхдээ эр хүн эр хүн шиг л байх хэрэгтэй. Хүний нутагт, хүний улстай нийлж нэг рүүгээ давших нь жаахан тийм байсан. Би ер нь ингэж хэлж байгаагүй. Нэгэнт бид илэн далангүй ярьж байгаа учраас сэтгэлээ нээлээ шүү. Хүн аливаа юманд өөрийнхөө хэмжээгээр л ханддаг юм байна лээ. Би тэрийг л ойлгосон. Нөгөө талаас нь бас хэлье л дээ. Үндэсний бөх дээр жишээ авъя. Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга хүн байна. Манайд олон сайхан аварга бий. Би тэр хүрээнд жишээ авч байна шүү дээ. Дархан аваргад өөрийн орон зай гэж байгаа. Өөрийн хөлс хүчээр бий болгосон, тэр ертөнцдөө хэн ч халдашгүй орон зай шүү дээ. Ард түмэн нь тэр нэр хүндэд нь асар их хүндэтгэлээ шингээж байдаг. Мөн биз. Тийм хүн рүү нэг начин цэнгэлдэх дүүрэн хүний өмнө гарч ирээд ялих шалихгүй үг шиддэг гэж үү. Би мэдэхгүй. Хүмүүст ийм л төрх харагдсан юм билээ.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ