Facebook Twitter youtube
Т.Ундармаа Дорнод аймгийн хүндэт иргэн
2017-11-20 өдөр 03:06

Undraaa“Вальсын хаан” Түмэнжаргалын охин Т.Ундармаа 2006 онд Монголд ирэнгүүтээ “Мiss Mongolia 2006” наадамд оролцон, онцгой содон төрх, өндөр нуруугаараа олныг бишрүүлсэн. Бага насаа Солонгост өнгөрүүлсэн Т.Ундармаа үнэхээр сайн модель. Одоо сураг алдарсан шалтгаан нь гадаадын моделийн агентлагуудтай гэрээ хийж, хамтарч ажиллаж байгаа аж.
Ихэвчлэн Сингапурт амьдардаг Т.Ундармаа “халуун оронд амьдардаг учраас цасаа их санаж, нутагтаа ирэх үнэхээр гоё” хэмээн ярьсан. Т.Ундармаа Солонгос улсад сурч байхдаа 2003 оноос эхлэн LG фирмийн спортын хэрэгслийн болоод, Home Shopping сурталчилгаанд зургаа авахуулж ажиллаж фотомоделийн гараагаа эхэлжээ.
Фотомоделиор ажиллахдаа дасгал хийдэг тухайн үед шинээр худалдаанд гарч байгаа олон төрлийн спортын хэрэгсэл рекламдан зураг авалт, телевизийн нэвтрүүлгүүдэд ордог байж. Нэг удаагийн зураг авалтанд ороод 300 000 воны цалин авдаг модель байсан нь одоо ч муугүй үнэ ханш.
Т.Ундармаа эрт нас барсан эгчийнхээ араас буян үйлдэж, ээжийгээ тайвшруулахаар хүүхдийн төлөө сан байгуулан ажиллаж эхэлсэн.
Загвар өмсөгч Т.Ундармаа 17-хон настай байхдаа хүүхдийн төлөө сангаа байгуулж байсан байна. Хөдөө, орон нутгийн дөрвөн сургуульд компютерийн иж бүрэн кабинет, 25 суудалтай сургуулийн автобус сангаараа дамжуулан өгсөн байна.
Монголдоо хааяхан цөөн хоногоор ирэх фотомодель Т.Ундармааг дизайнерууд хүлээдэг гэхэд буруудахгүй. Монголд ирэхдээ ямар нэг компани, дизайнертай хамтран ажиллаж, зураг авалтанд ороод буцдаг.
Т.Ундармаагийн хийсэн ажил, гаргасан амжилтыг үнэлж, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, хөдөлмөрийн алдар, “Бусдын төлөө буяны үйлстэн” өргөмжлөл, Дорнод аймгийн хүндэт иргэн болгосон билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ