Facebook Twitter youtube
Харумафүжитай Ояката Таканохана уулзахаас татгалзжээ
2017-11-15 өдөр 05:34

HarumafujiХариуцлагатай, хөдөлмөрч, даруу зангаа дэлхийд “брэнд” болгосон япончуудын хувьд мэргэжлийн сүмо бөхийн их аварга хүн нь Япон соёлын оргилуудын нэг байдаг. Японы сүмо бөхийн түүхийг бичилцэж яваа улс үндэстэнд монголчууд орно. Харамсалтай нь, өнөө цагийн японы төдийгүй түүхийн олон мянган жилийн доторхи япончуудын бахархал болсон дэг жаягт “хар толбо” болохоор хэргийг сумогийн 70 дахь аварга, манай улсын иргэн өдөөж орхилоо. Дахиад л нэг монгол ёкозүно. Нутаг нэгтнийхээ тархины гавлын ясыг гэмтээж тархины шингэний гоожилтод хүргэсэн байж болзошгүй гэсэн онош гарчээ. Харумафүжи даруу, ухаалаг, монголчуудын бахархал болсон залуу ч савнаасаа бусдыг дийлдэг сархдын гайгаар томоохон асуудалд орж, сумогийн дэвжээг орхиж магадгүй боллоо. Анх Харумафүжид цохиулсан бөхийн дэвжээний ояакато гомдол гаргажээ. Харүмафүжи өчигдөр өглөө дэвжээний багш Исэгахамагийн хамт Таканохана дэвжээнд очиж, албан ёсоор уучлал гуйжээ. Ояката Таканохана тэдэнтэй уулзахаас татгалзсан гэнэ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ