Facebook Twitter youtube
МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ НААШЛУУЛАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
2017-11-15 өдөр 04:56

ChinzorigХНХ-ын сайд С.Чинзоригийн санаачлан батлуулсан малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулах хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 44,6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шилжүүлэхээр болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ хэтэрхий өндөр болсон нь эдийн засгийн хүндрэлтэй өнөө цагт тогтмол орлогогүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд чамгүй их хүндрэл учруулж байсныг шийдэх зорилгоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувиар хөнгөлөхөөр боллоо.

ИРЭХ ОНД ТЭТГЭВЭР НЭМЭХЭД 119,5 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЛӨӨ
Ирэх оны төсвийг нэлээд хүн рүүгээ чиглэсэн төсөв болсон гэж дүгнэж болно. Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласан. Мөн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн асуудлыг шийдвэрлээд байна. 2018 онд 396,6 мянган иргэний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцитай дүйцүүлж нэмэгдүүлэхэд 119,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ нь дунджаар 8,0 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэхдээ эдийн засаг сайжирч, төсвийн орлого нэмэгдээд ирвэл дахин нэмэх боломж бололцоо бүрийг Засгийн газар эрэлхийлж ажиллах болно.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ