Facebook Twitter youtube
Ёкозуна Харумафүжи шар айрагны лонхоор хүний толгой хагалжээ
2017-11-14 өдөр 03:25

harumafujitakanoiwaЁкозуна Харумафүжи шар айрагны лонхоор хүний толгой хагалж гэмтээсэн хэмээн сэжиглэж байгаа тухай Японы спортын сэтгүүлч Споничи мэдэгдэв.
Таканоеви Баасандоржийн гавлын ясны суурь хугаралсан гэж оношлогдож, 11-р сарын 5-аас 9-ний хооронд эмнэлэгт хэвтсэн байна.
33 настай 70 дахь ёкозуна Харумафүжи нь өөрөөсөө цолоор бага, 27 настай Таканоива Баасандоржийг цохиж, хохирогчийн биеийн байдал тогтворжиж, илааршжээ.
Харумфүжи аравдугаар сарын 26-нд Тоттори мужид аялан тоглолт хийснийхээ дараа монголын бусад бөхчүүдтэй хамт архи уух үед энэ хэрэг “манджээ”.

Харумафүжид толгойгоо хагалуулсан Таканойва Адьяагийн Баасандоржийн хувьд товч танилцуулахад сонирхогчдын сүмогоор дэлхийн залуучуудын аварга болж байжээ. Мөн алдарт аварга Таканоханагийн шавь болж, 2009 оны эхнээс мэргэжлийн сүмод хөл тавьсан байна. Тэрбээр Таканохана аваргын залуухан шавь нарын дундаас хамгийн түрүүнд цолтой бөх болсонд аварга багш нь баярлан нулимс дуслуулж байсан удаатай.baasnadorja

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ