Facebook Twitter youtube
Комиссарын охин ээж болжээ
2017-11-13 өдөр 07:13

BabaaЗагвар өмсөгч Б.Батцэцэгийн нэрийг Бэбэ гэж товчлон дууддаг. BB загвар өмсөгч Азидаа амжилттай яваа манай улсын сайн моделиудын нэг. Дуучин Т.Ариунаагийн “Нандин учрал”, “Гайз” хамтлагийн “Цас” дууны клипэнд тоглосноор нь мисс, загвар өмсөгч Б.Батцэцэгийг хүмүүс андахгүй. Өсвөр наснаасаа загвар өмсөгч болсон Б.Батцэцэг 2000 оны “New face” уралдааны топ модель, 2007 оны “Монгол модель” агентлагийн топ модель өргөмжлөл, 2008 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчийн “Дэд тэргүүн” шагналыг хүртэж байсан. Мөн 59 дэх удаагийн “Дэлхийн мисс-2009” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан билээ. Олон улсын модель тэрээр Сингапур, Хонконг, Шанхайд гэрээгээр ажилладаг. Урьд нь Солонгос, Израйль, Вьетнам, ОХУ-д загвар өмсөж байжээ.
Мисс бүсгүйн аав нь Онцгой байдлын газрын урдаа барих шилдэг офицерын нэг байсан. Харамсалтай нь аав нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан Ми8-ын ослоор шилдэг аврагчидтай хамт осолдон өөд болсон. Осолд орсон Онцгой байдлын албан хаагчдаас хамгийн өндөр албан тушаалтай нь комиссар Д.Батбаатар байсан. Тэрбээр мисс бүсгүй Батцэцэгийн аав.
Багаасаа өрсөлдөөнтэй загварын ертөнцөд орж ирж, олны танил болсон залуухан бүсгүй Б.Батцэцэг хэл аманд өртөж байгаагүй. Харин Дэлхийн мисс 2006 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Эрдэнэ-Очирын Сэлэнгэ найз залуу Э.Санчиртайгаа хардан, түүний тухай хатуухан үг унагаж байсан. Модель, загварын чиглэлээр ажилладаг ч олны өмнө гардаггүй, нууцлаг амьдардаг загвар өмсөгч Б.Батцэцэг ээж болжээ.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ