Facebook Twitter youtube
О.Пүрэвдулам ресторан нээсэн ч болно
2017-11-12 өдөр 13:42

PurevdulamТоп модель О.Пүрэвдулам алтны магнатаар бага хатнаар тодорч, Д.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэг хоёртой таван жил бүтэн, дүүрэн амьдралгүй, нялх охин тэврүүлээд буцаасан алтны магнатад яагаад итгэж амьдарсан юм бол гэж өмнөөс нь харамсаж байсан бүсгүйчүүд цөөнгүй. О.Пүрэвдулам “Монгол газар”-ын Мянганбаяртай Баянзүрх дүүрэгт гэрлэлтээ батлуулж, нарийхан монетон бөгжөөр хатан сүйх орлуулж яваа гэгддэг. О.Пүрэвдулам алтны магнатын охиныг төрүүлж, О.Тэнгэрмаа нэр хайрласан. Үүнээс хойш сураг тасарч, насны зөүүтэй хосууд одоо ч хамт нам гүмхэн амьдардаг аж. Топ модель О.Пүрэвдулам загварын тайзаа орхисонгүй, саяхан Нью Йоркт болсон загварын шоунд Монголоо төлөөлж оролцохоор үе тэнгийнхээ таван модельтой цуг явсан билээ. Алтны магнатын халамжинд бөмбөрч яваа О.Пүрэвдулам гоо сайхандаа илүү анхаарч, фитнесс клубт багагүй цагаа өнгөрөөж, үс зүсээрээ үеийнхээ Топ моделиуд дундаа өнгөлдөг, “ванлий” модель. Алтны магнатыг ч халамжлахаа мартдаггүй топ модель О.Пүрэвдуламыг ресторан нээхүйц сайхан хоол бэлддэг, өдөр оройд нөхөртөө 3-4 төрлийн хоол бэлдэж өгдөг сайн эзэгтэй гэх юм билээ. Өдрөөс өдөрт өнгө нэмж, үс нүүр нь өнгөлөг болж буй О.Пүрэвдуламыг Солонгост зовхио сэтлүүлж, нүдээ том харагдахаар болгосон гэж загвар өмсөгчид ярьдаг. Алтны магнат томоожсон уу, О.Пүрэвдулам сэтгэлд нь тэгтэл их нийцэж байгаа юу, Д.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэгийг 25 нас хүрэлгүй сольсон ч, О.Пүрэвдулам удахгүй 30 хүрэх шахаж байгаа ч хамтдаа амьдарсаар.
Алтны магнатыг буянтай, булган сүүлтэй гэдэг. Д.Пүрэвсүрэн одоо улстөрчдийн хэрүүлийн бай болж байгаа Хармагтайн ордод хувь эзэмшсэн “Занаду майнз”-ын Ганбаяртай амьдарч, Ц.Мянганбаярт дутуу хийсэн бүхнээ дараагийн нөхөртөө илүү хийж, даалин оёж, хайлмаг хийж өгч байгаа. М.Хайрмаа охины ээж Д.Ариунцэцэг бас л уур уурхайгаар хөлжсөн “Баян” Базартай амьдарч хоёр гурван хүүхдийн ээж боллоо.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ