Facebook Twitter youtube
Уран дархны охин Дархан бэр болжээ
2017-11-10 өдөр 02:38

21641556_1613390005398121_1821334564_nМонголын алдартай сийлбэрч Л.Чуваамэд гуай гадаадын төрийн өндөр албаны улс айлчлахад нүүр тахлах гарын бэлгийг нь сийлж өгдөг байсан уран дархан. Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 20 гаруйхан насандаа “Танаар нэг сайхан ширээ хийлгэнэ” гэж орж гарсаар охин Ч.Мичидмааг нь гэргий болгосон. Ч.Мичидмаа Монголын сайхан бүсгүй тэмцээний алтан өргөмжлөлт, Монголын гурав дахь миссээр тодорсон, одоо ч энэ алдраа хамгаалсаар яваа сайхан бүсгүй.
Л.Чуваамэд гуайн араас залгаж нэг сайн дархан төрсөн нь Баатаржав.
УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа сумогийн түрүү бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2002 онд шинэчлэн хийлгэсэн юм. Уг цомын эх загварыг зураач Эрдэнэбилэг зурж, уран дархан Баатаржав урласан юм байна. Уран дархан Баатаржав “Киви” хамтлагийн экс гишүүн Б.Халиунаагийн аав. Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Манай нэртэй уран дархчуудын охин нь сайхан төрдөг гэдэг үг ортой гэдийг мисс Мичидмаа, дуучин Б.Халиун хоёр нотолно. Уран дархан Баатаржавын сайхан охин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон дархан бэр.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ