Facebook Twitter youtube
ЭЦЭГ ЭХДЭЭ ШҮТЭЖ БУЯН ХУРААДАГ ӨДӨР
2017-11-10 өдөр 01:05

MatsagӨнөөдөр намрын сүүл сарын билгийн тооллын 22, аргын тооллын 2017.11.10-ны өдөр, баасан гараг.
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр Монголчууд эрт дээр үеэсээ онцгойлон эцэг эхийн ачийг санаж, ижий ааваа баярлуулж, бие, хэл, сэтгэлээрээ буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ.
Учир нь дүйчэн гэдэг нь <<Их цаг>> гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.
Эрүүл биед саруул ухаан оршино.
Цагаан, ногоон хоолыг түлхүү хэрэглэснээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна.
Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.
Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй юм шүү.
Таны бие эрүүл, оюун саруул, сэтгэл тунгалаг байх болтугай.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ