Facebook Twitter youtube
Тэрбумтны эхнэр ийм байдаг
2017-11-9 өдөр 17:38

Tramp MTrampАНУ-ын ерөнхийлөгчДональд Трамп Ази дахь 12 хоногийн айлчлалын хүрээнд таван оронд айлчилна. Япон, БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн Д.Трамп Хятадад байгаа.
Хятадын дарга Си Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг дээд зэргээр хүлээн авсан байна. Айлчлалын өмнө Дональд Трамп Си Жиньпинийг магтаалаар булах шахаж, улс төрийн агуу ялалт байгуулсан ерөнхийлөгчтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа мэдэгдсэн. Си Жиньпин аравдугаар сард болсон ХКН-ын IX их хурлаар хоёр дахь таван жилийн бүрэн эрхээ баталгаажуулж, Хятадын номер нэг хүн болсон билээ. Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланья нарыг Бээжинд онгоцноос буухад улаан хивс дэвсэн, цэргүүд жагсан, хүүхдүүд цэцэг барин угтаж авчээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийн хугацааг дуусахын өмнө Хятадад айлчлах үед түүнийг улаан хивсгүй угтаж авч байсан гэнэ. Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланья нар олон зууны турш Хятадын эзэн хаадын өргөө байсан Хориотой хотод зочилж, үндэсний дуурь үзэж сонирхсон байна. Энэ үеэр Дональд Трампын зээ охин Хятадын даргад зориулж мандарин хэлээр дуу дуулж өгсөн тухай Хятадын хэвлэлүүдээр бичсэн байна. Айлчлалын эхний өдрийн орой АНУ-ын ерөнхийлөгч дээд зэргээр хүндэтгэн хүлээж авсан Хятадын дарга Си Жиньпин болон хатагтай Пэн Ли Юань нарт талархсанаа твиттер хуудсандаа бичсэн. Трампыг Хятадад айлчилж байгаа энэ үед хамгийн дуртай цахим индэр болсон твиттертээ жиргэж чадах эсэх талаар олон хүн сонирхсон. Учир нь твиттер сүлжээ Хятадад хориотой билээ. Цагаан ордны төлөөлөгч “Ерөнхийлөгч дуртай үедээ жиргэх болно” хэмээсэн нь биеллээ ийнхүү олжээ.
Шулуухан зантай, задгай яриатай ерөнхийлөгч Д.Трампаас дутуугүй тэргүүн хатагтайн хувцаслалт, олны нүдийг татаж байна. Япон, Солонгосийн Японы эзэн хаантай уулзахдаа хувцас нь өөлөх аргагүй төгс байсан. Тэр тусмаа Бээжингийн Ардын Их танхимд болсон үдэш тэргүүн хатагтай Мелани Трампын өмссөн дорнын загвартай даашинз хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ. Өмнө нь хоёр ч удаа гэрлэсэн, миссийн тэмцээн зохион байгуулдаг тэрбумтны шилж сонгон гэргийгээ болгосон мисс бүсгүй дэлхийд тэргүүлэх гүрний төрийн тэргүүнийг үнэхээр чимж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ