Facebook Twitter youtube
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх цуглаан хийлээ
2017-11-9 өдөр 05:04

HuuhedХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд цуглаан хийлээ. Тэд Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгыг барихад шаардлагатай 5.3 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт бүрэн тусгахыг шаардаж, ийн цуглажээ.

Тус цогцолборын барилгыг барих асуудал 2013 оноос хойш яригдаж буй ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдлээ олоогүй байна. Зураг төслөөр бол цогцолборын барилгыг барихад 5.3 тэрбум төгрөг шаардлагатай аж. Гэвч 2018 оны улсын төсвийн төсөлд 2.5 төгрөг тусгасан нь барилгыг барихад хүрэлцэхгүй гэж үзжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж, боловсрол олгох тус цогцолбор 120 хүүхдийн багтаамжтай байх аж.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ